Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт


7-р сарын 22
10 цаг 52 минут

     Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон манай улсад Төрийн айлчлал хийлээ.  Түүнийг өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авч, хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. 

“Төв Азийн усны нөөцийн 60 хувийг Тажикистан улс бүрдүүлж байна”

Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд энхийн хэлэлцээр, төрийн институц, эдийн засаг, Үндсэн хууль, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбар зэрэгт үе шаттай шинэчлэл хийж, 2020 оноос дижитал шилжилт, байгаль орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого явуулж байгаа юм. Тажикистан нь 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17 орчим тэрбум ам.доллар. Эдийн засагт нь өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр  голлох үүрэгтэй. Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг. Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ногддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаарт ордог юм.

Төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Э.Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. Ерөнхийлөгч Э.Рахмон энэ удаагийн айлчлал хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Мөн дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг өндөр үнэлж, цаашид харилцааг шинэ агуулгаар баяжуулан, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс нь Төв Азийн орнуудтай, тэр дундаа Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ. Энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр  Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурж буйг сайшаан тэмдэглэлээ. Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Тажикистан Улсын “2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратеги”-тай уялдуулан, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, логистик, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний салбарт Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлдгийг онцолж, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.Ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчлалийг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо. Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломж бүрдүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран ажиллахаар боллоо. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд “Транзит Монгол” болон Тажикистаны “Транзит улс” стратегийг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийллээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохирлоо. Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдэгт санал нэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэ оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулах “КАРЕК” хөтөлбөрийн Сайд нарын уулзалт нь бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон салбарыг хамарсан томоохон санаачилгуудын хэрэгжилтийг хангах суурь бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцолж, уг уулзалтад тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүс нутаг болон олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.Тажикистан нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшаалаа. Мөн Монгол Улсад ирэх сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд Тажикистаны талыг оролцохыг дахин урилаа. 

“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудлаарх Олон улсын эвсэл” байгуулах Монголын санаачилгыг дэмжинэ” 

Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ.  Төрийн тэргүүн нарын хэлсэн үгээс эшлэн хүргэж байна. 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 

-Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо. Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд санаачилдаг тогтоолуудыг Тажикистан Улс тогтмол дэмжиж хамтран зохиогчоор нэгддэг бөгөөд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн анхны гишүүн орнуудын нэг Тажикистан Улс нь энэхүү чухал санаачилгыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Энэ оны наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг өндөр түвшинд оролцохыг урьж байна. Энэ бага хурлын үеэр манай улс “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудлаарх Олон улсын эвсэл” байгуулах санаачилга гаргахаар төлөвлөж байгааг Тажикистан Улс дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна. Энэ айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Тажикистаны хөгжил цэцэглэлт, ард түмнүүд хоорондын найрамдал, нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.


Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон: 

-Бид найрсаг Монгол Улстай найрамдалт харилцаагаа улам бүр бэхжүүлэх болон харилцан сонирхсон бүх асуудлаар хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч байна. Хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ чиглэл, механизмыг тодорхойлоход онцгой анхаарлаа. Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр онцгойлон ярилцлаа. Энхийг эрхэмлэдэг манай улс дэлхийн улс орнуудын бат бөх, тогтвортой байдал, зөвшилцөл, харилцан ойлголцлыг тууштай дэмжиж ирсэн. Саяхан манай улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2027-2036 оныг “Ирээдүй хойч үеийн төлөө энх тайвныг бэхжүүлэх 10 жил болгон зарлах тухай” тогтоолыг баталсан билээ. Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох асуудал нь хэлэлцээний анхаарлын төвд байлаа. Ирэх сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлыг манай улс дэмжиж байна. Энэ хурлыг байгаль орчныг хамгаалах салбар дахь даян дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ хэмээн үзэж, Монгол Улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна. Олон улсын тавцанд, тэр дундаа манай улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшүүлдэг санаачилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөдрийн албан ёсны хэлэлцээ харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлтэй болж өнгөрсөнд сэтгэл хангалуун байна. Яриа хэлэлцээ бидний найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байна. Үзэсгэлэнт сайхан Монгол Улсын хөгжилтэй дахин танилцаж, сайхан сэтгэгдэл төрснөө онцлон тэмдэглэе. 17 жилийн өмнө ирж байсантай харьцуулахад Монгол Улс, Улаанбаатар хот хөгжин цэцэглэж байгаа нь илт байна гэлээ. 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт47 минут 12 секундын өмнөГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа56 минут 13 секундын өмнөХөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой1 цаг 1 минутын өмнөТажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо1 цаг 6 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ1 цаг 17 минутын өмнөБүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ2 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2 цаг 42 минутын өмнөБНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 21. 20:56Монгол, Тажикистаны бизнес форум боллоо7 сар 21. 18:16Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав7 сар 21. 18:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 21. 18:07Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно7 сар 21. 18:03Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 21. 17:59БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв7 сар 21. 17:45Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо7 сар 21. 14:47Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрч, экспорт 57.9 хувиар өсжээ7 сар 21. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 21. 13:29Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна7 сар 21. 13:26“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна7 сар 21. 13:24Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа7 сар 21. 13:19Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа7 сар 21. 13:17Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно7 сар 21. 13:1526,992 суралцагчийг хотхоны бага сургуульд, 8100 суралцагчийг төрөлжсөн ахлах сургуульд хамруулна7 сар 21. 13:12Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа7 сар 21. 12:16Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна7 сар 21. 11:54Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав7 сар 21. 10:05Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна7 сар 21. 9:57Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд7 сар 21. 9:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 21. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.