ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа


7-р сарын 22
12 цаг 46 минут

     Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа.

Тэрээр "Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна. 

2026 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 24.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн байна.  

Инфляцын түвшин 2025 оны зургаадугаар сард 8.2 хувь байсан бол 2026 оны зургаадугаар сард 12.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.8 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (15.7%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (36.5%) тус тус нөлөөлсөн байна.  

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 24.8 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь),
  • Согтууруулах ундаа,тамхины бүлгийн үнэ 12.0 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.0 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 8.0 хувь,
  • Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.2 хувь,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувь,
  • Даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.0 хувь,
  • Бусад бараа, үйлчилгээний үнэ 9.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард өмнөх сараас 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 3.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотод энэ сарын 20-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх 14 хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна.

Mөнгөний нийлүүлэлт 2026 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 (26.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.9 (26.3%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.8 (29.3%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 2.7 (75.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав59 минут 33 секундын өмнөТариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 41 минутын өмнөМонгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа3 цаг 47 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана3 цаг 53 минутын өмнөАлба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 цаг 13 минутын өмнө“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!6 цаг 1 минутын өмнөҮндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө6 цаг 10 минутын өмнөБ.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ6 цаг 48 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо7 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна7 цаг 46 минутын өмнөТүймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө10 сар 25. 10:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 25. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна10 сар 25. 10:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.