Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна


7-р сарын 22
13 цаг 46 минут

     Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын төсөл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 24 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэхэд хэрэгжилт 74.2 хувьтай байгааг танилцуулав. 

Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг тогтмол усалж, чийгшүүлэх, улиасны унгарилыг бууруулах ажлын хүрээнд есөн дүүргийн 183 байршил дахь нийт 16,394 улиасанд хэлбэржүүлэлт хийж, 11,000 модыг даралтат усаар шүршин унгарилыг нь унагасан байна. 

Үер, усны аюул, гамшиг, гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 311 алба хаагч, 119 нэгж техник, тоног төхөөрөмжийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.

Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд license.mn зөвшөөрлийн цахим системээр худалдаа, үйлчилгээний 10 төрлийн 100 бизнесийн бүртгэлийг нэгдсэн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1,196 мэдэгдлийг шийдвэрлэсэн байна.

Ногоон нуур орчмын орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 422,510 ам метр талбайг цэвэрлэж, 231 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, 12,320 урт метр үерийн далан, суваг шуудуу, инженерийн байгууламжийг цэвэрлэж, 53 тонн лаг, хог хаягдлыг зайлуулжээ.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан 2026 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 622 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 566 нь барилга угсралтын ажил бөгөөд 395 нь он дамжин хэрэгжиж буй төсөл юм. Харин 2026 онд шинээр 171 төсөл хэрэгжиж байна. Үүнд 141 барилга байгууламж, 68 тохижилтын ажил, 13 гэрэлтүүлгийн ажил, гэр хорооллын төлөвлөлтийн 24 ажил багтаж байна. Мөн газрын маргаантай долоо, шүүхийн маргаантай 16, нэмэлт хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай 36 төсөл байгааг тэрбээр танилцуулгадаа онцоллоо.

Үүний дараа Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Шинэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо буурч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо өсөх төлөвтэй байна. Боловсролын салбарт нийт 1,168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд 20 сургууль (12,300 суудал), 23 цэцэрлэг (4,030 ор), долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (1,960 хүүхдийн хүчин чадалтай), хоёр спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн аваад байна. Мөн төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн барилгыг зориулалтын дагуу өөрчлөн "Хотхоны бага сургууль" болгон ашиглаж, 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар төлөвлөж буйг танилцуулав.

Энэхүү төсөл нь "Гэрт ойрхон сургууль – Сайн сургууль" концепцийг хэрэгжүүлэх, анги, бүлгийн ачааллыг бууруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээр байгааг онцлов.

Өнөөдрийн шуурхайн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулж, нийт гүйцэтгэл 60 орчим хувьтай байгааг мэдээлэв.

Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн найман ажил бүрэн дуусаж, нийт ажлын гүйцэтгэл 62.5 хувь, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажил 97.1 хувь, Ус сувгийн удирдах газрын ажил 68 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажил 35.3 хувь, авто замын төсөл, арга хэмжээний хэрэгжилт 58 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.

  • Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн өвлийн бэлэн байдлыг шалгаж, эрсдэлийг урьдчилан тооцон хяналтыг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангах, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан хяналт шалгалт хийх
  • Зам засвар, шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгах;
  • Галлагааны улирлын сайжруулсан түлшний нөөц, түгээлтийн график төлөвлөгөөг боловсруулах
  • Явган хүний болон дугуйн замын ажлыг авто замын бүтээн байгуулалттай уялдуулан зохион байгуулж, ашиглалтын шаардлага хангасан замыг шаардлагагүйгээр хуулахгүй  байх
  • "Хотхоны бага сургууль" төслийг эрчимжүүлж, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд анхаарах
  • "Шарилжгүй Улаанбаатар" аяныг эхлүүлж, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх
  • ТҮЦ-тэй холбоотой асуудлыг төрийн бус байгууллагуудтай хамтран цогцоор нь шийдвэрлэж, цэгцлэх чиглэлээр ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна1 цаг 8 минутын өмнөМонгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ1 цаг 12 минутын өмнөТажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө1 цаг 15 минутын өмнөҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа2 цаг 8 минутын өмнөТөрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой2 цаг 15 минутын өмнөТөрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт4 цаг 2 минутын өмнөГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа4 цаг 11 минутын өмнөХөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой4 цаг 16 минутын өмнөТажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 цаг 20 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ4 цаг 32 минутын өмнөБүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан5 цаг 56 минутын өмнөБНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 21. 20:56Монгол, Тажикистаны бизнес форум боллоо7 сар 21. 18:16Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав7 сар 21. 18:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 21. 18:07Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно7 сар 21. 18:03Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 21. 17:59БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв7 сар 21. 17:45Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо7 сар 21. 14:47Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрч, экспорт 57.9 хувиар өсжээ7 сар 21. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 21. 13:29Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна7 сар 21. 13:26“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна7 сар 21. 13:24Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа7 сар 21. 13:19Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа7 сар 21. 13:17Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно7 сар 21. 13:1526,992 суралцагчийг хотхоны бага сургуульд, 8100 суралцагчийг төрөлжсөн ахлах сургуульд хамруулна7 сар 21. 13:12Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа7 сар 21. 12:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.