Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв


7-р сарын 23
9 цаг 05 минут

      Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ.

Агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Ногоон бүс” байгуулж, уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон хэмээн нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин  мэдэгдлээ. Тэрбээр  “Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн хатуу түлш, эд зүйл шатаахыг, стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч бодис ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглагч, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулахыг, авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Мөн хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг журмаар хориглож байна” гэв.

Түүнчлэн  2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128  өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад бүрэн шилжүүлсэн тухай мэдээллийг нэмж танилцуулав.  

НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ДҮҮРЭГТ 435 ЦЭГЭЭР ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛНА

Шахмал түлш үйлдвэрлэх нөөцлөх тухайд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу 2026-2027 оны халаалтын улиралд 280,000 тонн хагас коксон түлшийг худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан.  Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийт 180,000 тонн эрчим хүчний нүүрс худалдан авах бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс татан авалт эхэлжээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдэд, 60,000 тонн эрчим хүчний нүүрсийг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-д нийлүүлнэ.

“Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 100-4,200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх дараах хоёр хувилбарыг төлөвлөж, холбогдох талуудтай уулзалт зохион байгуулан ажиллаж байна” гэж нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин А.Амартүвшин танилцуулав. “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүн салаанд нийт 2.4 мBт бүхий гурван сэргээгдэх эрчим хүчний бичил цахилгаан сүлжээг байгуулж, 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх “Нарны эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цэвэр халаалтын системийг Улаанбаатар хотын гэр хороололд нэвтрүүлэх төсөл”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд 2026 оны наймдугаар сард багтаан батлуулна. Азийн Хөгжлийн Банктай хамтран эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)-ийн буцалтгүй тусламжаар 303 айл өрхийн халаалтыг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, карбон кредит тооцох Цэвэр эрчим хүчний шилжилт төслийг хэрэгжүүлж байна” гэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно1 минут 13 секундын өмнө“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”4 минут 43 секундын өмнөУИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо56 минут 59 секундын өмнөАгаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв1 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан1 цаг 9 минутын өмнө“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв" байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна7 сар 22. 15:39Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна7 сар 22. 15:36Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 22. 15:33Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна7 сар 22. 13:46Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ7 сар 22. 13:42Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө7 сар 22. 13:39ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа7 сар 22. 12:46Төрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой7 сар 22. 12:39Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт7 сар 22. 10:52Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа7 сар 22. 10:43Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой7 сар 22. 10:38Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 22. 10:34Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ7 сар 22. 10:22Бүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ7 сар 22. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 22. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 22. 8:58БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 21. 20:56Монгол, Тажикистаны бизнес форум боллоо7 сар 21. 18:16Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав7 сар 21. 18:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 21. 18:07Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно7 сар 21. 18:03Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 21. 17:59БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв7 сар 21. 17:45Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо7 сар 21. 14:47Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрч, экспорт 57.9 хувиар өсжээ7 сар 21. 13:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.