Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө


7-р сарын 23
10 цаг 16 минут

     ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 23 /Reuters/. Ормузын хоолойд хөлөг онгоцууд руу дахин халдвал нийслэл Техран болон тус хотын ойролцоо орших Ираны гүүр, цахилгаан станцуудад цохилт өгнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. 

Хөлөг онгоцууд руу халдахдаа пуужин, дрон эсвэл бусад ямар ч төрлийн зэвсэг хэрэглэснээс үл хамааран Ираны дээрх байгууламжуудыг бөмбөгдөж, устгана гэж тэрбээр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргүүд Ираны гүүрнүүд, мөн нисэх онгоцны буудлуудын нэгд цохилт өгсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан ч АНУ-ын тал одоогоор батлаагүй байна. Энэ цохилтын зорилго нь Ормузын хоолойн эрэг дагуух Ираны тэнгисийн цэргийн баазын хангамжийн сүлжээг таслах явдал байсан хэмээн "The Wall Street Journal" сонинд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. АНУ-ын уг ажиллагааны хариуд Ираны тал тус улсын холбоотон орнууд болох Кувейт, Бахрейн, Катарт дахин цохилт өгсөн байна.

Д.Трампын энэ мэдэгдэл нь сүүлийн өдрүүдэд хийсэн анхны сүрдүүлэг биш юм. Тэрбээр АНУ-ын дараагийн бай нь Ираны газар доорх "Pickaxe Mountain" гэдэг нэртэй цөмийн байгууламж байж магадгүй гэж долоодугаар сарын 21-нд мэдэгджээ.

Энэхүү мэдэгдэл нийтлэгдэх үед Иранд цохилт өгөх АНУ-ын цэргийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байв. Ираны эрх баригчид АНУ-ын сүрдүүлгийн хариуд адил арга хэмжээ авна гэж мэдэгджээ. "Манай улсын батлан хамгаалах номлол тодорхой. Ираны эсрэг аливаа түрэмгийлэл, тэр дундаа манай дэд бүтцэд халдсан тохиолдолд хүчтэй, шийдэмгий хариу арга хэмжээ авна" гэж тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд "ийм түрэмгийллийг ямар ч хэлбэрээр дэмжсэн хэн боловч манай хууль ёсны бай болох болно" хэмээн анхааруулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ43 минут 20 секундын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.