Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна


7-р сарын 24
10 цаг 33 минут

      Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.

Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, холбогдох яамтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. 

Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр онцгойлон ажиллаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна.

Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт-шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулж, 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Уулзалтаар Төв аймагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, холбогдох яамдад дараах чиглэлүүдээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр болов. 

Үүнд:

• Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх,
• Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, 
• Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах,
• Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх,
• Аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр чиглэл өгч ажиллалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна30 минут 51 секундын өмнөСтарс төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраалаа34 минут 26 секундын өмнө“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг37 минут 46 секундын өмнөЕрөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ41 минут 48 секундын өмнөСургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна55 минут 20 секундын өмнөТөв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна59 минут 7 секундын өмнө“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа1 цаг 4 минутын өмнө“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа2 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан2 цаг 22 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо7 сар 23. 16:47Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо7 сар 23. 15:59Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ7 сар 23. 13:43Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө7 сар 23. 10:16Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг7 сар 23. 10:10Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно7 сар 23. 10:04“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”7 сар 23. 10:00УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо7 сар 23. 9:08Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв7 сар 23. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 23. 8:57“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв" байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна7 сар 22. 15:39Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна7 сар 22. 15:36Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 22. 15:33Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна7 сар 22. 13:46Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ7 сар 22. 13:42Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө7 сар 22. 13:39ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа7 сар 22. 12:46Төрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой7 сар 22. 12:39Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт7 сар 22. 10:52Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа7 сар 22. 10:43Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой7 сар 22. 10:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.