Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ


7-р сарын 24
10 цаг 50 минут

      Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий 4 ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 35 гишүүн ажиллаж, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллажээ.

Ажлын хэсгүүд санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 27 дугаар тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 53 дугаар тогтоолыг УИХ-аар тус тус хэлэлцүүлэн батлуулжээ.

Хяналт шалгалтын газраас Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран ерөнхий хяналтын сонсголыг 2 удаа зохион байгуулан, сонсголын тайлан, санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлаас “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 52 дугаар тогтоолыг баталсан байна.

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдвээрх ерөнхий хяналтын сонсголыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Улсын Их Хурлын цахим сувгаар шууд дамжуулж, дохионы хэлмэрчтэйгээр хүргэсэн бөгөөд 2 өдрийн сонсголд давхардсан тоогоор нийт 182 оролцогч оролцож, санал, тайлбар, мэдээлэл өгчээ.

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээрх  ерөнхий хяналтын сонсголыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Малчин телевиз болон Улсын Их Хурлын цахим сувгаар шууд дамжуулж, дохионы хэлмэрчтэйгээр хүргэсэн бөгөөд 2 өдрийн сонсголд давхардсан тоогоор нийт 163 оролцогч оролцож, санал, тайлбар, мэдээлэл өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна43 минут 20 секундын өмнөСтарс төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраалаа46 минут 55 секундын өмнө“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг50 минут 15 секундын өмнөЕрөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ54 минут 17 секундын өмнөСургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна1 цаг 8 минутын өмнөТөв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна1 цаг 12 минутын өмнө“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа1 цаг 16 минутын өмнө“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа2 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан2 цаг 35 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо7 сар 23. 16:47Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо7 сар 23. 15:59Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ7 сар 23. 13:43Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө7 сар 23. 10:16Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг7 сар 23. 10:10Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно7 сар 23. 10:04“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”7 сар 23. 10:00УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо7 сар 23. 9:08Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв7 сар 23. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 23. 8:57“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв" байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна7 сар 22. 15:39Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна7 сар 22. 15:36Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 22. 15:33Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна7 сар 22. 13:46Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ7 сар 22. 13:42Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө7 сар 22. 13:39ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа7 сар 22. 12:46Төрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой7 сар 22. 12:39Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт7 сар 22. 10:52Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа7 сар 22. 10:43Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой7 сар 22. 10:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.