Өнөөдөр /2026.07.24/ Баянгол дүүргийн 2-р хороо Старс төвд гал түймэр гарч байна гэсэн дуудлага 07:59 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоосон.
Алба хаагчид гал түймрийг 09:50 цагт бүрэн унтрааж ажиллалаа.
Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд энэ төрлийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд хүн олноор цуглардаг үйлчилгээний байгууллагуудыг галын аюулгүй байдлын холбогдох хууль, дүрэм журам, нормыг мөрдөж, гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Facebook
Twitter
Youtube



Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой

Сэтгэгдэл бичих