Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо


7-р сарын 27
10 цаг 32 минут

     Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны 2025 оны 19 тоот тогтоолоор байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажилласан юм. 

Төслийн нөлөөллийн ангилал, зэрэглэлийг тодорхойлов

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Байгаль орчныг нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтаар энэ чиглэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хатуу тогтоосныг өөрчилж, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлахаар уян хатан болгосон.  Уг журам, ангилалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зохицуулалт, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгасан.

Ингэснээр уг хуулийн хавсралтад дурдсан бүх төсөлд ижил материал бүрдүүлж, үнэлгээ хийх шаардлага үүсдэг байсныг өөрчилж, олон улсад баримталдаг төслийн шаталсан зарчим буюу төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан зэрэглэл I, II, III болгон хувааж, төслийн ангиллыг тодорхой болгожээ.

Мөн зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд, зэрэглэл III төсөлд шаардлагатай тохиолдолд нэмэлт тодотгол хийж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зэрэглэл I, II төсөлд 10 хүртэлх жилийн хугацаагаар, зэрэглэл III төсөлд хийх шаардлагагүй байхаар тусгав. Үүний үр дүнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төсөл 26 хувь, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нөхцөл болзолтой хэрэгжүүлэх төсөл 3 хувь, иргэн аж ахуйн нэгж өөрөө төслийн мэдээллээ байгаль орчны мэдээллийн санд шалгах хуудсын дагуу илгээснээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй төсөл 31 хувь болж, ангилал буурах юм.

Түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны чиглэлээр ажилласан хугацаа, мэргэжлийн чадвар, ажлын туршлагыг харгалзан  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгожээ. 

Төслийн хүчин чадал, хамрах хүрээ, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл зэргийг үл харгалзан бүх төрлийн нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байх зохицуулалтыг хуульд тусгаж, ерөнхий үнэлгээний түвшинд Засаг даргаас санал авахад бүрдүүлэх баримт бичиг, түүнийг шийдвэрлэх хугацааг тодорхой болгов.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төрийн байгууллагын санал өгөх, батлах хугацааны талаар

Байгаль орчны нөлөөлийн үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад хүсэлт илгээснээс хойш 30 хоногийн дотор уг асуудлаар хурал хуралдсан тохиолдолд тайланг танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулахаар хуульд тусгалаа.

Ингэснээр иргэдийн Нийтийн Хурал хуралдахгүй, хэлэлцэхгүй удсанаас төслийн хэрэгжилт зогсох, удаашрах зэрэг асуудлыг шийдвэрлэж, одоогийн нөхцөл байдлаар хамгийн доод тал нь 120-152 хоногт батлагдаж байгаа үнэлгээг дунджаар 43-55 хоногт батлах буюу хугацааг 3 дахин бууруулах боломжтой болсон.

Байгаль орчны үнэлгээний цахим шилжилт, иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь судалгааны анхдагч материал, судалгааны ажлын дүнг Байгаль орчны мэдээллийн санд цахим хэлбэрээр хадгалахаар тусгасан нь төсөл хэрэгжүүлэгч заавал биеэр ирэх шаардлагагүй болж цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрхийг хангах хүрээнд төслийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явц, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх явц, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг төслийн нөлөөлөлд өртөгч иргэн болон төслийн нөлөөлөлд өртөгч талуудын мэдэх эрхийг хуульчилсан байна.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулахдаа нийгмийн нөлөөллийн үнэлгээг хамтад нь тооцох боломж бүрдсэн

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний нэр томьёонд нийгмийн нөлөөллийн асуудлыг тусгаж, журам, аргачлал, ангилалд олон нийтийн оролцоо, нийгмийн нөлөөллийн холбоотой зохицуулалтыг тусгаснаар байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Олон улсын байгууллагаас тавигддаг стандарт, шаардлагад нийцүүлжээ.

Ингэснээр Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас нэмэлт үнэлгээ шаардахгүй болж, нөлөөллийн бүсийн иргэдийн нийгмийн нөлөөллийн үнэлгээг тооцсоноор гомдол барагдуулах механизм болон олон талт бүлгийн ярилцлага, түүнээс гарсан санал, гомдлыг шийдвэрлэх, хүний эрхийн олон улсын пактын холбогдох заалтууд хангагдаж төслийн үе шатуудад үзүүлэх үр дагаварыг урьдчилан тодорхойлох, түүнийг бууруулах нөхцөл бүрдэж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ54 минут 51 секундын өмнөШувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана59 минут 56 секундын өмнөБайгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо1 цаг 3 минутын өмнөДамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна1 цаг 8 минутын өмнөАлба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа1 цаг 10 минутын өмнөНийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ2 цаг 17 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2 цаг 27 минутын өмнөМонголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс7 сар 24. 20:52Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд7 сар 24. 12:55Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 11:01Старс төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраалаа7 сар 24. 10:58“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг7 сар 24. 10:54Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ7 сар 24. 10:50Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна7 сар 24. 10:37Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 10:33“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа7 сар 24. 10:29“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа7 сар 24. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 24. 9:11Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо7 сар 23. 16:47Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо7 сар 23. 15:59Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ7 сар 23. 13:43Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө7 сар 23. 10:16Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг7 сар 23. 10:10Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно7 сар 23. 10:04“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”7 сар 23. 10:00УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо7 сар 23. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.