Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо 2026 оны 07 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
Хүннүгийн эзэнт гүрэн бол өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төвлөрөн оршин тогтнож, Төв Азийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, нүүдэлчин ард түмний хүчирхэг төр улс байсан нь нэгэнтээ тодорхой болсон бөгөөд Хүннүгийн эзэнт гүрний үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг улс төр, эдийн засаг, худалдаа, харилцаа, соёлын систем нь хожмын нүүдэлчдэд тэр хэвээр уламжлагдаж нүүдлийн сонгодог хэлбэрийн соёл иргэншлийн үндсийг тавьсан юм.
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвд
-
Ноён уул,
-
Гол мод-1,
-
Гол мод-2,
-
Дуурлиг нарс,
-
Тахилтын хотгор,
-
Чихэртийн зоо гэсэн 6 дурсгалт газарт орших хүннүгийн язгууртны оршуулгын газрыг төлөөлөл болгон хамруулсан.

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол Улсаас оролцсон баг бүрэлдэхүүнийг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ: Хүннүгийн эзэнт гүрний талаар олон жилийн турш судлан шинжилж, Хүннүгийн эзэнт гүрний түүхийг бодит эх сурвалжаар баяжуулан ойлгох боломжийг олгон, үнэ цэнэт байдлыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Facebook
Twitter
Youtube


Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Сэтгэгдэл бичих