Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн \2026.07.27\ “ЯВУУЛЫН ОФФИС” ыг ажиллуулж эхэллээ.Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис өнөөдөр \2026.07.27\ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 7 буудлын эцэс \10:00-12:00\ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Шар хадны эцэст \14:00-16:00\ ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Иргэд та бүхэн энэхүү явуулын оффисоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг байгууллагатай холбоотой лавлагаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө болон "ХУРДАН" киоск төхөөрөмжөөс төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт, жолооны болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

Facebook
Twitter
Youtube


Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Сэтгэгдэл бичих