Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар сарын сүүлээр эхлэх талаар ТОСК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжүүлж буй 'Солонго 1, 2' орлогод нийцсэн орон сууцны хорооллын эхний ээлж ирэх наймдугаар сарын дундуур ашиглалтад орох хүлээлттэй байна. Энэ оны гуравдугаар сард батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулна. Одоогоор программыг хөгжүүлж байгаа учир сайт албан ёсоор бэлэн болсны дараа тодорхой заавар, зөвлөмжийг иргэдэд өгнө.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн системд регистрийн дугаараараа бүртгүүлээд шалгаруулалтад шууд оролцоно. Батлагдсан журмаар квотыг тодорхой тогтоож өгсөн.
Үүнд, залуу гэр бүлд 15 хувь, төрийн албан хаагчдад 20 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 хувь, ахмад настанд 18 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүний асран хамгаалагчдад 10 хувь, харин байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд 2 хувь зэргээр тус тус хуваарилна. Орон сууцнуудын хувьд 42-52 метр квадрат талбайтай, 2-3 өрөө байруудыг түрээслүүлж, өмчлүүлэнэ.
Иргэдэд нэг зүйлийг онцгойлон сэрэмжлүүлмээр байна. Сүүлийн үед манай байгууллага, алба хаагчдын нэрийг барьж ' төсөлд хамруулж өгнө', 'материал бүрдүүлж өгнө' гэх зэргээр иргэдийг залилаж байгаа тохиолдолууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон. Бид шалгаруулалтыг тусгай программаар, 100 хувь цахимаар явуулна. Бичиг баримт шаардахгүй гэдгийг дахин онцолмоор байна" гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Сэтгэгдэл бичих