Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо


7-р сарын 27
14 цаг 38 минут

      Монгол Улсын Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүнээс 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны зургадугаар сарын 04-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй нэгтгэн хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долдугаар сарын 02-ны нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Ийнхүү зөвхөн шимтгэл хураах, тэтгэвэр тэтгэмж олгох нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, даатгуулагчийн хуримтлал, төрийн дэмжлэг, ажил олгогчийн ачааллыг бууруулах бодлого, суурь тэтгэврийн баталгаа, даатгалын сангийн урт хугацааны тогтвортой байдлыг нэгэн зэрэг хангах эрх зүйн цогц шинэчлэлийг хийлээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Хууль батлагдсаны үр дүнд Монгол Улс тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, тэтгэвэр авагчийн орлогыг нэмэгдүүлэх, тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд сонголтод тулгуурлан үе шаттай шилжих, даатгуулагч, ажил олгогчид дэмжлэг үзүүлж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн шинэ орчин бүрдэж буй юм.

Тэтгэврийн мөнгөн хуримтлалын зохицуулалт шинээр бүрдлээ

Даатгуулагч өөрөө хүсвэл төлж буй тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувьтай тэнцэх хөрөнгийг тусгайлан хуримтлуулж болно. Энэ хуримтлал улсын төсвөөс олгох урамшуулал болон хөрөнгө оруулалтын өгөөжөөр нэмэгдэх боломжтой.

Тус зохицуулалтаар иргэн тэтгэвэрт гарахаас өмнө өөрийн нэр дээр хуримтлал үүсгэж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох үедээ нэг удаа, эсхүл хугацаат хэлбэрээр авах, мөн ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжийг бий болголоо.

Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хуульчлав

Тэтгэврийн тогтолцоо нь суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван давхаргатай байхаар хуульчиллаа.

Суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, шимтгэл төлсөн хугацаа болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааруулан тооцохоор тусгасан нь бага тэтгэвэр авч байгаа болон олон жил шимтгэл төлсөн иргэдийн орлогын баталгааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Жижиг бизнес эрхлэгчид, ажил олгогчдыг дэмжинэ

Сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, таваас ихгүй ажилтантай ажил олгогчийн тодорхой тооны ажилтны ажил олгогчоос төлөх шимтгэлийг 36 сар хүртэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтныхыг 60 сар хүртэл чөлөөлөхөөр боллоо. Хэрэв ажил олгогч таван ажилтантай бол гурван ажилтны, дөрвөн ажилтантай бол хоёрынх нь, хоёр ба гурван ажилтантай бол нэгийнх нь ажил олгогчийн төлөх шимтгэлээс чөлөөлнө. Энэ чөлөөлөлтөд даатгуулагч зөвхөн нэг удаа хамрагдах бөгөөд ажил олгогч хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

Мөн ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний сангийн дээд хэмжээнд үе шаттай хязгаар тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан бууруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бизнесийн санхүүгийн ачааллыг багасгана.

Нийгмийн даатгалд анх удаа даатгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлнө.

Уян хатан зохицуулалтаар нийгмийн даатгалд хамрагдалтыг өргөжүүлнэ

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон түүнтэй адилтгах хэд хэдэн гэрээгээр давхар ажиллаж байгаа иргэн өөрт таатай нөхцөлтэй нэг гэрээнээс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах боломжтой. Харин хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажил эрхэлж буй даатгуулагч давхар ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан бол тухайн гэрээний орлогоос давхар нийгмийн даатгал төлөхгүй байж болно.

Мөн 15-24 насны суралцагч тодорхой нөхцөлөөр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Шимтгэл нөхөн төлөх хугацаа, хэмжээг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээгээр тохирно.

Тэтгэвэр тогтоох аргачлал, дундаж цалин тооцох хугацаа, тэтгэвэр авах насыг зохицуулав

Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацааг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2033 он ба түүнээс хойш 10 жилийн орлогын нийлбэрт үндэслэхээр хуульчлав. Мөн тэтгэврийн наснаасаа хойш тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд хэмжээг нэмэгдүүлэх, харин наснаасаа өмнө тэтгэвэр тогтоолговол хэмжээг бууруулан тооцох зохицуулалт тусгагдлаа. Энэ нь тэтгэвэр тогтоох харилцааг илүү урт хугацааны шимтгэл төлөлттэй уялдуулах, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр тогтоолгох насыг 2029 оноос жил бүр гурван сараар үе шаттай нэмэгдүүлнэ. Энэ нь тэтгэвэр тогтоох харилцааг илүү урт хугацааны шимтгэл төлөлттэй уялдуулах, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой.

Тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын зохицуулалтыг шинэчлэв

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг тооцох нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж орлогыг 21-д хувааж тодорхойлохоор боллоо. Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамааруулан ялгаатай тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр эрүүл мэнд, хөдөлмөрийн сэргээн засах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн судалгаа, эмнэлгийн хэрэглэгдэхүүний төлбөрийг илүү өргөн хүрээнд зохицуулахаар тусгав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг8 минут 36 секундын өмнөДаян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ1 цаг 14 минутын өмнөНийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо1 цаг 19 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа1 цаг 28 минутын өмнөТөрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна1 цаг 33 минутын өмнөОрон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ1 цаг 39 минутын өмнөСөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо3 цаг 45 минутын өмнөХууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ3 цаг 50 минутын өмнө"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ5 цаг 17 минутын өмнөШувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана5 цаг 22 минутын өмнөБайгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо5 цаг 25 минутын өмнөДамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна5 цаг 29 минутын өмнөАлба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа5 цаг 31 минутын өмнөНийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ6 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан6 цаг 48 минутын өмнөМонголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс7 сар 24. 20:52Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд7 сар 24. 12:55Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 11:01Старс төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраалаа7 сар 24. 10:58“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг7 сар 24. 10:54Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ7 сар 24. 10:50Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна7 сар 24. 10:37Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 10:33“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа7 сар 24. 10:29“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа7 сар 24. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 24. 9:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.