Мэдэгдэл


7-р сарын 28
9 цаг 40 минут

     Хэвлэл мэдээлэл, цахим орчинд нийслэлээс дуудлага худалдаагаар  “Эхлэл брэнд” ХХК-д худалдан борлуулсан газар болон тухайн газар дээр хэрэгжүүлж буй “Монастери тауэр” орон сууцны төсөлтэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн бодит бус, худал мэдээллийг тарааж байгаатай холбогдуулан дараах тайлбар, мэдээллийг гаргаж байна.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 01 дүгээр тогтоолоор тус комиссын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах” тухай 73 тогтоолыг  хүчингүй  болгосноор нийслэлийн өмч болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 3150м2 хэмжээтэй газар бүхий Эмийн үйлдвэрийн 2 давхар барилгыг нурааж, Газрын тухай хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолд заасныг үндэслэн дээрх газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдааг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, нийт 27 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцсоноос  “Эхлэл брэнд” ХХК нь 9,323,520,000 /есөн тэрбум гурван зуун хорин гурван сая таван зуун хорин мянга/ төгрөгийн үнийн саналаар ялагчаар шалгарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/910 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар  газар эзэмших эрх олгож, тухайн  газрыг  хүлээлгэн өгсөн байна.  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэнээс  Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны “Тогтоол хүчингүй болгох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн маргаан үүсгэсэн бөгөөд шүүгчийн захирамжаар “Эхлэл брэнд” ХХК нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байна.

Тодруулбал “Эхлэл брэнд” ХХК-д худалдсан 3150 м² газар нь хувьчлагдаагүй, нийслэлийн өмчид байсан газар бөгөөд дуудлага худалдаа болон дуудлага худалдаагаар зарагдсан газартай холбоотой хууль хяналтын байгууллагад үүсгэсэн ямар нэг маргаан байхгүй  байна.

“Эхлэл брэнд” ХХК-ийн газар эзэмших эрх нь хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны үр дүнд шинээр, бие даан үүсэж, дуудлага худалдааны төлбөрийг бүрэн төлж, холбогдох гэрээ байгуулснаар баталгаажсан болно.

Мөн “Эхлэл брэнд” ХХК-ийн дуудлага худалдаагаар ялагч болсон газар эзэмших эрх болон холбогдох гэрээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, эсхүл хязгаарласан  эрх  бүхий  байгууллагын шийдвэр  байхгүй бөгөөд уг эрхийг цуцлах, түдгэлзүүлэх, хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд “Эхлэл брэнд” ХХК-ийн “Монастери тауэр” орон сууцны төсөл нь хууль ёсны бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу олж авсан газар эзэмших эрхэд үндэслэн хэрэгжиж байгаа төсөл болохыг мэдэгдэж байна.

Дээрх төслийн талаарх мэдээллийг иргэд та бүхэн албан ёсны эх сурвалжаас нягтлан авч, олон нийтийг төөрөгдүүлсэн бодит бус, худал мэдээлэлд автахгүй байх нь зүйтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ41 минут 16 секундын өмнөМэдэгдэл54 минут 51 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан58 минут 47 секундын өмнөЦэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг7 сар 27. 15:47Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ7 сар 27. 14:42Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо7 сар 27. 14:38Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа7 сар 27. 14:29Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна7 сар 27. 14:24Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 сар 27. 14:17Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо7 сар 27. 12:11Хууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ7 сар 27. 12:06"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ7 сар 27. 10:40Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана7 сар 27. 10:35Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо7 сар 27. 10:32Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна7 сар 27. 10:27Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа7 сар 27. 10:25Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ7 сар 27. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 27. 9:08Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс7 сар 24. 20:52Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд7 сар 24. 12:55Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 11:01Старс төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраалаа7 сар 24. 10:58“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг7 сар 24. 10:54Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ7 сар 24. 10:50Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна7 сар 24. 10:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.