Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ


7-р сарын 28
9 цаг 53 минут

     Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг, хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталсан. 

Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоор оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлсэн.

Үүний 52.2 хувь нь  суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх,  дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлсөн.

Үүнд:
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаа
- Бусад улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
- Монгол орны цаг уур, байгалийн нөхцөл байдал
- Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж
- Нийслэлийн агаарын бохирдол болон ханиад, томуугийн дэгдэлтийн үе
- Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой хийсэн судалгаа, санал, бодлогын зөвлөмж
- Багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, сургамж
- Хөдөө орон нутгийн хувьд мал төллөх хугацаа зэргийг харгалзан үзсэн болно гэж Боловсролын яамнаас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ58 минут 59 секундын өмнөАвлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 5 минутын өмнөСпортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө3 цаг 35 минутын өмнөГадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ3 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна4 цаг 29 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ4 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан4 цаг 46 минутын өмнөАНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ9 сар 9. 15:53М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу9 сар 9. 15:44БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Сop17 хурлын хүрээнд Монгол Улсад $1,4 тэрбум буюу ₮5 их наядын боломжийг бүрдүүлэх амлалтыг авсан9 сар 9. 14:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.