Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ


7-р сарын 28
10 цаг 51 минут

     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 37 асуудлыг хэлэлцжээ. Хуулийн төсөл 54 /давхардсан тоогоор/, Улсын Их Хурлын 7 тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, үүнээс 14 хууль /дагасан хуулийн хамт/, Улсын Их Хурлын 7 тогтоолыг тус тус батлуулсан байна. Мөн Байнгын хорооны 9 тогтоол баталжээ.

Тухайлбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг хэлэлцүүлэн батлуулсан байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Байгаль орчныг нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтаар энэ чиглэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хатуу тогтоосныг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлахаар уян хатан болгосон.  Уг журам, ангилалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зохицуулалт, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгасан.

Ингэснээр уг хуулийн хавсралтад дурдсан бүх төсөлд ижил материал бүрдүүлж, үнэлгээ хийх шаардлага үүсдэг байсныг өөрчилж, олон улсад баримталдаг төслийн шаталсан зарчим буюу төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан зэрэглэл I, II, III болгон хувааж, төслийн ангиллыг тодорхой болгожээ.

Мөн зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд, зэрэглэл III төсөлд шаардлагатай тохиолдолд нэмэлт тодотгол хийж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зэрэглэл I, II төсөлд 10 хүртэлх жилийн хугацаагаар, зэрэглэл III төсөлд хийх шаардлагагүй байхаар тусгав. Үүний үр дүнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төсөл 26 хувь, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нөхцөл болзолтой хэрэгжүүлэх төсөл 3 хувь, иргэн аж ахуйн нэгж өөрөө төслийн мэдээллээ байгаль орчны мэдээллийн санд шалгах хуудсын дагуу илгээснээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй төсөл 31 хувь болж, ангилал буурах юм.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хүнсний аюулгүй байдлыг хангах дөрвөн чиглэлийн цогц бодлогыг хуульчилж, хүнсний хангамж, хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, шим тэжээллэг, чанартай хоол, хүнс сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх, хүнсний салбарын аюулгүй байдлыг хангах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх чиглэлийг тодорхойлжээ. Ингэхдээ хүнсний хүртээмжийн зохицуулалтыг бэхжүүлж, стратегийн хүнсний экспорт, импортын зөвшөөрлийн журмыг шинэчилэн, хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулах эрх зүйн үндэс бий болгон, салбарын эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг тогтоосон байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны хүртээмжийг дэмжих урамшуулал тогтоожээ.

Байнгын хороонд УИХ-ын даргын захирамжаар Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах,  Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд олон улсын парламентын түвшинд зохион байгуулах өндөр хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй аж.

Хаюрын ээлжит чуулганаар “Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төлөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлийг сонссоноос гадна “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулжээ.

Сонсголоор Малчны тухай хууль батлагдсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч хэрэгжилт хангалтгүй байна. Хуульд заасан зарим чухал хэрэгжүүлэхээр заасан арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, журам батлагдаагүй, салбар дундын ажлын уялдаа хангалтгүй, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих тогтолцоо сул, Малчдын өмнө тулгамдсан хамгийн том асуудал нь бэлчээр, газрын харилцаа, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл хэвээр байна гэж дүгнэсэн байна. 

Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын даргын 2026 оны 20 дугаар тогтоолоор байгуулагдсан Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хүрээнд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг нийт 10 удаа олон нийтэд хандан зохион байгуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав28 минут 37 секундын өмнө“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ34 минут 11 секундын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа40 минут 36 секундын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ45 минут 43 секундын өмнөЕрөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ1 цаг 44 минутын өмнөМэдэгдэл1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2 цаг 2 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг7 сар 27. 15:47Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ7 сар 27. 14:42Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо7 сар 27. 14:38Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа7 сар 27. 14:29Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна7 сар 27. 14:24Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 сар 27. 14:17Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо7 сар 27. 12:11Хууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ7 сар 27. 12:06"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ7 сар 27. 10:40Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана7 сар 27. 10:35Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо7 сар 27. 10:32Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна7 сар 27. 10:27Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа7 сар 27. 10:25Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ7 сар 27. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 27. 9:08Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс7 сар 24. 20:52Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд7 сар 24. 12:55Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 11:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.