Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа


7-р сарын 28
12 цаг 39 минут

      Энэ оны зургадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цахилгаан болон дулааны үнийг таван хувиар нэмсэн журам хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс гомдол санал илэрхийлэх болсон. Энэ талаар иргэд болон холбогдох албан газруудаас мэдээлэл авлаа.

“Төрийн банк”-ны Хүүхдийн-100 салбараар орж, хэрэглээний төлбөрөө төлж буй хоёр гурван хүнээс цахилгаан, дулааны төлбөр нэмэгдсэн эсэх талаар асуухад “Нэмэгдсэн байна, одоо төлөхөөс яах вэ дээ. Манай төр засаг иргэдээ боломжийн амьдруулах биш, иргэдийнхээ халаас руу тэмтрэхээс хэтрэхгүй юм даа” гэх мэтээр бухимдалтай байгаагаа илэрхийлж байв. Иргэн Г.Мөнхзул “Цахилгааны үнэ айхтар нэмэгджээ, сая ирээд бүр шоконд орлоо. Манайх хуучны гурван өрөө орон сууцанд амьдардаг. Урьд нь өвөл 110-130 мянган төгрөг төлдөг, зундаа 60-80 мянган төгрөгнөөс хэтэрдэггүй байсан. Гэтэл сая зургадугаар сарын төлбөр 153.957 төгрөг гарсан байна. Өвөл халаалт ирэхээр яах билээ, бүх юмны үнэ өсч байдаг, цалин нэмэгдэх биш, үнэхээр хэцүү байна” хэмээн төлбөр төлсөн баримтаа харуулав. Тэрбээр үргэлжлүүлэн “Наадамлаж яваад ирэхэд сюрпризтай угтах юм аа, цахилгаан дулаанаа төлөхдөө хүмүүс сэтгэл зүйгээ бэлдэж ирмээр юм байна” гэж үглэсээр гарч одлоо.

Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар тогтоол, 2026 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр тогтоол шийдвэрийн дагуу цэвэр бохир усны үнэ тарифт өөрчлөлт орж 2026 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны суурь хураамж-3750, цэвэр ус-2000, бохир ус-1820, халуун ус-1714 төгрөгөөр тооцохоор үнийг шинэчлэн тогтоосон аж. Энэ талаар, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайханаас тодруулахад “Манай байгууллага зохицуулагч байгууллага. Хэрэглэгч болон ус дулаанаар хангагч байгууллага, төр гурвын дунд зохицуулан тэнцвэржүүлэгч үүрэгтэй. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаас хоёр төлөөлөл, хангагч байгууллагуудын талаас хоёр төлөөлөл, үлдсэн нэг нь төрийн төлөөлөл гэсэн хараат бус таван салбар гишүүн байгууллагын нэгдсэн шийдвэрээр үнэ тариф тогтоодог. Түүний дараа Хууль зүйн яамаар батлуулдаг. Хэрэглэгчийн эрх ашиг талаасаа, НҮБ, ХЭҮК-оос гарсан зөвлөмжид нэг өрхийн хэрэглээний зардлын төлбөр өрхийн орлогын таван хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Манай улсын хувьд цалин, орлогын түвшинд үндэслэн хэрэглээний төлбөрийг одоогийн нэмэгдсэн байдлаар өрхийн орлогын нэг хувь хүргэхгүй байхад анхаарч ажиллаж байна.

Гэхдээ олон жил үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд алдагдалтай ажиллаж, өртгөөс доогуур үнэ барьж ирсэн боловч хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, цаашдын хэрэглээний үе шатад доголдол үүсэхгүйн тулд зарим шат дараатай ажлуудыг хийх шаардлага үүссэн. Ус, дулааны үнэ нэмэгдэх болсон хоёр гол шалтгааны нэгдүгээрт, цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь ус болон дулаан ашиглалтыг цахилгааны тусламжгүйгээр үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, хэрэглэгчдийг ус дулаанаар хангах үйлчилгээг тасалдал хүндрэл учруулахгүйгээр хүргэж байхын тулд тодорхой хэмжээнд шинэчлэл, сайжруулалтын ажлыг хийх шаардлагатай болсон. Улаанбаатар хотын усан хангамж 1930 он гэхэд доголдоно гэсэн эдийн засгийн судалгаанд үндэслэн, шинэчлэлтийн ажлын хүрээнд Засгийн газар АНУ-аас 350 сая ам.долларын зээл авч, шинэ эх үүсвэр бий болгосон, Хятад улсын 300 сая ам.долларын зээлээр цэвэрлэх байгууламж барьсан гэх мэт бодит зардлууд нэмэгдсэн учраас одоогоор хэрэглээний усны тухайд нэг л тутамд 0.66 төгрөг нэмэгдэж хоёр төгрөг болсон байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

ХУД-ийн 12 дугаар хорооны өндөр настан, хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Энхтуяа “Эгч нь өрхийн хэрэгцээнээс гадна, өвөл зуны хүлэмжид ногоо тарьж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг. Бас өвөл гал түлж агаарын бохирдол нэмэхгүй гэж бодож цахилгаанаар халаалтаа шийдсэн байдаг. Гэтэл цахилгааны үнэ нэмэгдээд байхад тэтгэврийн хэдэн цаас хаана ч хүрэхгүй. Зундаа санхүүд нэмэр болохоор эрхэлж байгаа ногоогоо усалдаг мотороо цахилгаанаар ажиллуулдаг юм. Ногоогоор ашиг олох биш, хөдөлмөрлөж цахилгаандаа зарцуулах болох гээд байна шүү” гэсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 345 дугаар тогтоол шийдвэрийн дагуу халаалт дулааны үнэ тарифт өөрчлөлт орсон нь зургадугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм. Энэ талаар ЭХЗХ-ны ажилтан н. Энхтүвшин “Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэх асуудал олон жил яригдаж байсан. Үйлдвэрлэлийн өртгөөс доогуур үнээр алдагдалтай байдалтай олон жил явсны үндсэн дээр таван хувиар нэмэх шийдвэр гаргаад, нэмэгдлийг зургадугаар 5-наас хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсад дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ болон бодит өртгийн хооронд 80 хувийн зөрүү үүссэн байдалтай. Уг зөрүүг улсын төсвөөс болон салбар байгууллагууд өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж ирсэн бөгөөд цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлэхээс аргагүй. Бодит тооцоо судалгаа хийхгүй, дураараа нэмэх асуудал байхгүй” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Бага тойрогт байрлах ОСНААГ-ын ажилтнаас энэ асуудлын талаар иргэд санал гомдол ирүүлж буй талаар тодруулахад “Нэмэгдсэнээс хойших хэрэглээний төлбөрүүд хуулийн хугацаагаараа одоо нэхэмжилж эхэлж байгаа болохоор, манайд ирсэн санал гомдол байхгүй” гэсэн юм.

Баяр наадам өндөрлөж, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнийг иргэд төлбөрөө төлөхдөө одоо л мэдэрч эхлэх байх даа.

Б.ДАРИЙМ

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв3 цаг 46 минутын өмнөБНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө3 цаг 50 минутын өмнөӨвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ8 цаг 32 минутын өмнөАвлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ8 цаг 37 минутын өмнөСпортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ9 сар 9. 15:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.