2.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ


7-р сарын 28
12 цаг 46 минут

      Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,935 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.

Дээрх хугацаанд 1,269 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,299 хэрэг шинээр нээж, 487 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 120, Өмчлөх эрхийн эсрэг 96, Авлигын 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон  Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 9, бусад төрлийн гэмт хэрэг 26 байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс тоймлон хүргэвэл:

- Ж.Г нь нийтийн албан тушаалтан буюу гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа  “М... ” ХХК-ний 2026 оны 2 дугаар сард гаалийн мэдүүлгээр Монгол Улсад импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан бэлнээр 500 мянган төгрөг, 2026 оны 4 дүгээр сард бэлнээр 500 мянган төгрөг, нийт 1 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (нийтийн албан тушаалтан хахууль авах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагч Д.Н-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ж.Г нь бусдын дансаар дамжуулан нийт 6,5 сая төгрөгийн хахууль, Б.Б нь бусдын дансаар дамжуулан нийт 5,9 сая төгрөгийн хахууль, С.П нь бусдын дансаар дамжуулан 1 сая төгрөгийн хахууль өгсөн 3 хэрэгт  Эрүүгийн  хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх) зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Ш.Г  нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Б.Г-той бүлэглэн Э.С-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буцаан авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж, нийт 2,7 тэрбум төгрөгийг дансаар дамжуулан хахууль авсан,

2024 онд өөрийн хөрөнгө орлого нь 122,2 сая төгрөгөөр нэмэгдсэн  нь хууль ёсны, үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу хөрөнгө, орлого нь их хэмжээгээр үндэслэлгүйгээр нэмэгдсэн,

Мөн хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хууль бус мөнгөний эх үүсвэрийг өөрчилж, барилга барихад захиран зарцуулж мөнгө угаасан хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3  дахь заалт ( мөнгө угаах) зааснаар;

- Э.С нь өөртөө давуу байдал бий болгох буюу шүүхийн шийдвэрээр хураагдсан “З...” ХХК, “О...” ХХК-ийн ашигт малтмалын 8 тусгай зөвшөөрлийг буцаан авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ш.Г-д Б.Г-ын дансаар дамжуулан 2,7 тэрбум төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт (хахууль өгөх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Н.Г “Л....” ХХК-ний ерөнхий инженерээр ажиллаж байхдаа тус компаниас зарласан дотоод цахилгааны угсралтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон “Р...” ХХК-ийг сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа ашиглан дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд тус компанийн захирлаас ирүүлсэн үнийн санал болох 974 сая төгрөгийн 15 хувь буюу 146 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Н.Ш нь “О....ББСБ” ХХК-ийн салбарын захирлаар, Э.Т нь зээлийн хэлтсийн зээлийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байхдаа бүлэглэн, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас тус компанид 458,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ55 минут 21 секундын өмнө2.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ1 цаг 4 минутын өмнөИргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа1 цаг 11 минутын өмнөАТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав2 цаг 42 минутын өмнө“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ2 цаг 47 минутын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа2 цаг 54 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ2 цаг 59 минутын өмнөЕрөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ3 цаг 57 минутын өмнөМэдэгдэл4 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан4 цаг 14 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг7 сар 27. 15:47Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ7 сар 27. 14:42Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо7 сар 27. 14:38Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа7 сар 27. 14:29Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна7 сар 27. 14:24Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 сар 27. 14:17Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо7 сар 27. 12:11Хууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ7 сар 27. 12:06"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ7 сар 27. 10:40Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана7 сар 27. 10:35Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо7 сар 27. 10:32Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна7 сар 27. 10:27Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа7 сар 27. 10:25Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ7 сар 27. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 27. 9:08Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.