7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант баг/, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгдсэн.
Маргааш буюу 29-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Чулуут гол Өндөрулаан сум, Байдраг гол Бууцагаан сумын Баянбүрд баг орчимд усны түвшин 10-20 см тус тус нэмэгдэх хандлагатай.
Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/, Туул /Лүн/ гол үерийн түвшинг 5-10 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарна уу!
Facebook
Twitter
Youtube


Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр есдүгээр сарын 1
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сэтгэгдэл бичих