Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна


7-р сарын 29
9 цаг 15 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар "Сэлбэ" орон сууцжуулах төслийн талбайд өнөөдөр ажиллалаа. 
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна. 

Төслийн нийт гүйцэтгэл 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 машин, механизмтай ажиллаж байна. Дөрвөн багц ажлын хүрээнд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалтад долоон ААН ерөнхий гүйцэтгэгчээр шалгарчээ. Бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаагаараа онцлогтой. Төслийн газар чөлөөлөлт 96 хувьтай байна. 2027 онд төслийн орон сууцны хэсгийг ашиглалтад оруулах бол 2028-2030 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төслийн талбайд ажиллах үеэрээ борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулахыг албаныханд үүрэг болголоо. Ингэхдээ ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглахыг даалгав. Мөн эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжинэ гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээний энэхүү загвар төсөл нь цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад жишиг болно. Энд иргэдийн өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэн байх юм. Мөн нийт 58.11 га талбайд ногоон байгууламж байгуулна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдийн засгийн тусгай бүс байгуулснаар бизнес эрхлэгчид татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдэлж, үйл ажиллагаа явуулахад таатай болно” гэв.

"Сэлбэ" орон сууцжуулах төсөлд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор барилгын салбарын орчин үеийн дэвшилтэт материал, технологийн шийдлүүдийг нэвтрүүлж буй. Тухайлбал, цэвэр усны дотоод шугам сүлжээг зэс хоолойгоор бүрэн шийдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг бууруулах гурван давхар шилэн цонх, бат бөх метал фасад, өндөр үзүүлэлттэй шилэн хөвөн дулаалгыг ашиглаж байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа44 минут 39 секундын өмнөНаймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна52 минут 1 секундын өмнөБ.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна1 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан1 цаг 25 минутын өмнөНийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна7 сар 28. 18:51Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ7 сар 28. 18:47ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ7 сар 28. 18:39Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна7 сар 28. 18:36Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв7 сар 28. 18:31Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ7 сар 28. 12:542.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 12:46Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа7 сар 28. 12:39АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав7 сар 28. 11:08“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ7 сар 28. 11:03Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа7 сар 28. 10:56Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ7 сар 28. 10:51Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ7 сар 28. 9:53Мэдэгдэл7 сар 28. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 28. 9:36Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг7 сар 27. 15:47Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ7 сар 27. 14:42Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо7 сар 27. 14:38Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа7 сар 27. 14:29Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна7 сар 27. 14:24Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 сар 27. 14:17Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо7 сар 27. 12:11Хууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ7 сар 27. 12:06"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ7 сар 27. 10:40Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана7 сар 27. 10:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.