Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа


7-р сарын 29
9 цаг 31 минут

      Иргэд Улсын Их Хурлын гишүүнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах боломжийг бүрдүүлсэн “Нээлттэй парламент” танхимд (2026.07.28) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ажиллаж, 21 иргэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байсан бөгөөд өөрсдөдөө тулгарч буй нийгмийн харилцаа, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал, санал хүсэлтээ уламжилсан юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г.Болормаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, оношилгоог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн, хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэй зохион байгуулах шаардлагатай байгааг хэлэв.

Түүнчлэн иргэд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хөндөв.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун уулзалтын үеэр хөндөгдсөн асуудал, иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэхийн төлөө холбогдох байгууллагуудтай хамтран эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллана гэдгээ илэрхийллээ.

Тэрбээр мөн “Нээлттэй парламент” танхим нь иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ шууд илэрхийлэх боломжийг өргөжүүлж, парламентын үйл ажиллагааны нээлттэй, хүртээмжтэй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа55 минут 45 секундын өмнөНаймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна1 цаг 4 минутын өмнөБ.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна1 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан1 цаг 36 минутын өмнөНийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна7 сар 28. 18:51Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ7 сар 28. 18:47ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ7 сар 28. 18:39Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна7 сар 28. 18:36Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв7 сар 28. 18:31Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ7 сар 28. 12:542.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 12:46Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа7 сар 28. 12:39АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав7 сар 28. 11:08“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ7 сар 28. 11:03Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа7 сар 28. 10:56Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ7 сар 28. 10:51Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ7 сар 28. 9:53Мэдэгдэл7 сар 28. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 28. 9:36Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг7 сар 27. 15:47Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ7 сар 27. 14:42Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо7 сар 27. 14:38Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа7 сар 27. 14:29Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна7 сар 27. 14:24Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 сар 27. 14:17Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо7 сар 27. 12:11Хууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ7 сар 27. 12:06"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ7 сар 27. 10:40Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана7 сар 27. 10:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.