Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюул: Болзошгүй аюул, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцлоо.
Тэрбээр Ази тив гамшгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг хэвээр байгааг онцолж, гамшгийн эрсдэлийг бууруулахад урьдчилан сэргийлэх бодлого, шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судалгаа, газарзүйн мэдээллийн систем зэрэг дэвшилтэт технологийг бодлого, шийдвэр гаргалтад өргөнөөр ашиглах шаардлагатайг тодотгож байна.
Мөн Монгол Улс НҮБ-ын Сендайн үйл ажиллагааны хүрээ, Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг тууштай дэмжиж, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг онцолсон юм. Шадар сайд олон улсын эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг төрийн бодлого, шийдвэр гаргалтад тусган хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Хуралд оролцож буй гадаадын эрдэмтэн, судлаачид Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж буй эмзэг орнуудын нэг бөгөөд гамшгийн эрсдэлийн судалгаа хийхэд оновчтой орчин гэж үнэлсэн байна. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад сансрын технологи, хиймэл оюун ухаан, газар дээрх ажиглалт, хэмжилтийн тоног төхөөрөмжийг уялдуулан ашиглах нь үр дүнтэй болохыг судлаачид онцолж байна. Монголын эрдэмтэд гамшгаас урьдчилан сэргийлэхэд барилга байгууламжийн чанар, байнгын бэлэн байдал чухал болохыг онцолж, улсын хэмжээнд газар хөдлөлтийн мониторингийн 100 гаруй станц орчин үеийн тоног төхөөрөмжөөр тасралтгүй хяналт, хэмжилт хийж байгааг мэдээллээ.
Тус хуралд Азийн улс орнуудын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж байна.
Facebook
Twitter
Youtube


Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ
Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна

Сэтгэгдэл бичих