Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ


7-р сарын 29
14 цаг 51 минут

      Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд бэлтгэл ажил 57 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм. 

Үүнд: 

-Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөх ажил 20 хувьтай явж байна. Дэд бүтцийн трассын нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25 ААН газраа бүрэн чөлөөлсөн.

-Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21 хувьтай. 2027 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна. 

-Улаанбаатар хотын 17 байршилд 18.9 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил 62.5 хувийн гүйцэтгэлтэй. 

-3053 шугам тоноглол, цахилгаан дамжуулах, агаарын шугамын засвар үйлчилгээ 97.1 хувийн гүйцэтгэлтэй. 

-Орон сууцны хороолол дундах шугам сүлжээг шинэчлэх ажлыг 19 байршилд хийж, 15 км шугам, сүлжээг шинэчилсэн. 

-Ус тогтдог 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам угсралт 72 хувь,  үерийн ус зайлуулах далан сувгийн ажил 55 хувьтай. 

-2026-2027 оны өвөл зам талбайн хальтиргаа гулгаанд 11,025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцөлнө.

-2027 оны хаврын улиралд нөөцийн мах бэлтгэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлаж, 20 ААН оролцон 11590 тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлснийг зээлийг судлахаар арилжааны банкуудад хүргүүлсэн

-Улаанбаатар хотод боловсролын салбарт 131 арга хэмжээ, эрүүл мэндийн салбарт 23 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгааг тус, тус онцоллоо. 

Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг 8 дугаар сарын 15-ны өдрөөр бүрэн дуусгавар болгох бол гэрт ойрхон сургууль буюу “Хотхоны бага сургууль” байгуулах ажил эхэлсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. 

Өнөө жил халаалтын улиралд 435 борлуулалтын цэгээр 280, 000 тонн хагас коксон түлш, 120,000 тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд борлуулна. Усан халаалтын зуух эзэмшиж буй аж ахуйн нэгж, айл өрхүүд түүхий нүүрснээс татгалзаж, мидлинг ашиглаж эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүрэгт 800 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, Азийн хөгжлийн банктай хамтран Баянзүрх дүүргийн 303  айл өрхийг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажил эхэллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов40 минут 30 секундын өмнө“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ44 минут 28 секундын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 5 минутын өмнөАймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 8 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 11 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг1 цаг 58 минутын өмнө08.15-наас 09.12 хүртэл нийслэлд дугаарын хязгаарлалт тогтооно2 цаг 3 минутын өмнөДадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө3 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө3 цаг 8 минутын өмнөМонгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ3 цаг 14 минутын өмнөИргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа6 цаг 25 минутын өмнөНаймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна6 цаг 32 минутын өмнөБ.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна6 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 цаг 5 минутын өмнөНийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна7 сар 28. 18:51Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ7 сар 28. 18:47ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ7 сар 28. 18:39Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна7 сар 28. 18:36Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв7 сар 28. 18:31Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ7 сар 28. 12:542.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 12:46Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа7 сар 28. 12:39АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав7 сар 28. 11:08“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ7 сар 28. 11:03Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа7 сар 28. 10:56Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ7 сар 28. 10:51Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ7 сар 28. 9:53Мэдэгдэл7 сар 28. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 28. 9:36Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.