“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ


7-р сарын 29
15 цаг 11 минут

      Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо хуралдсан бөгөөд чуулганы үр дүнгийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. 

2026 оны 7 дугаар сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын статустайгаар оролцжээ. Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Франц улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил, БОУАӨЯ, ГХЯ, ССАЖЗЯ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үндэсний шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцов. 

Чуулганаар Монгол Улсаас “Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” соёлын өвийн зүйлийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр дэвшүүлэн, бүртгүүллээ. Монгол Улс өмнө нь 6 өвийг “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлсэн байдаг. 

Засгийн газраас цаашид шинээр бүртгүүлсэн Хүннүгийн дурсгалууд өвийн цогцолбор бүхий газрууд буюу Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянцагаан, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад улсын хамгаалалтын бүсийг тогтоох, өвийн үндсэн газар нутгаас гадна эргэн тойрныг хамгаалах, хилийн зааг зурвасыг баталж, газар олгохыг хориглох юм. 

“ЮНЕСКО”-гийн шаардлагын дагуу дараагийн 5-10 жилд хамгаалах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийх тухай “Нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г Засгийн газраас эцэслэн батлах шийдвэр гарлаа. Түүнчлэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг тогтмол хүргүүлэх, “ЮНЕСКО”-гийн зөвлөх байгууллага болох “ISOMOS”-ын шинжээчид ажиллах боломжийг хангах, зардлыг шийдэх, хадгалалт, хамгаалалтаас гадна соёлын өвийн үнэ цэнийн талаар нутгийн иргэдэд ойлгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд үүрэг болголоо. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов53 минут 35 секундын өмнө“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ57 минут 33 секундын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 18 минутын өмнөАймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 21 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 24 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг2 цаг 11 минутын өмнө08.15-наас 09.12 хүртэл нийслэлд дугаарын хязгаарлалт тогтооно2 цаг 16 минутын өмнөДадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө3 цаг 15 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө3 цаг 21 минутын өмнөМонгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ3 цаг 27 минутын өмнөИргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа6 цаг 38 минутын өмнөНаймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна6 цаг 45 минутын өмнөБ.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна6 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 цаг 18 минутын өмнөНийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна7 сар 28. 18:51Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ7 сар 28. 18:47ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ7 сар 28. 18:39Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна7 сар 28. 18:36Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв7 сар 28. 18:31Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ7 сар 28. 12:542.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 12:46Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа7 сар 28. 12:39АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав7 сар 28. 11:08“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ7 сар 28. 11:03Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа7 сар 28. 10:56Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ7 сар 28. 10:51Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ7 сар 28. 9:53Мэдэгдэл7 сар 28. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 28. 9:36Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.