Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов


7-р сарын 29
15 цаг 15 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн багш, сурагчдын төлөөллийг өнөөдөр /2026.07.29/  хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монголын багийн сурагчид хоёр алтан медаль, есөн мөнгөн медаль, 22 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлжээ. 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, "Та бүхэн дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлж, эх орноо сурталчлан таниулсан. Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан. Та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг  Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө" гэв. Тус олимпиадад 150 гаруй сурагчид сайн дурын ажилтнаар ажилласан бөгөөд эдгээр сурагчдыг “COP17” бага хуралд мөн сайн дурын ажилтнаар ажиллахыг урилаа.

MIMC 2026 олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга, багш Б.Идэржавхлан хэлэхдээ, Ерөнхий сайд хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж өгч буйд баяртай буйгаа илэрхийллээ. Мөн орон нутгийн сурагчид олон улсын олимпиадад оролцох боломж хомс байдаг тул 21 аймгийн сурагчдыг бүрэн хамруулсан. Энэ нь орон нутгийн сурагчдад итгэл, урам зориг өгөх зорилготой байсныг тодотгов. 

MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадын үеэр монгол ахуй соёлоо таниулан сурталчилж, зочдын нислэгээс эхлээд зочлох үйлчилгээ зэрэг зардлын хүрээнд Монгол Улсад ойролцоогоор найман тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт үлдсэн гэлээ. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов59 минут 30 секундын өмнө“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ1 цаг 4 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 24 минутын өмнөАймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 27 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 30 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг2 цаг 17 минутын өмнө08.15-наас 09.12 хүртэл нийслэлд дугаарын хязгаарлалт тогтооно2 цаг 22 минутын өмнөДадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө3 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө3 цаг 27 минутын өмнөМонгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ3 цаг 33 минутын өмнөИргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа6 цаг 44 минутын өмнөНаймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна6 цаг 51 минутын өмнөБ.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна7 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 цаг 24 минутын өмнөНийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна7 сар 28. 18:51Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ7 сар 28. 18:47ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ7 сар 28. 18:39Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна7 сар 28. 18:36Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв7 сар 28. 18:31Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ7 сар 28. 12:542.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 12:46Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа7 сар 28. 12:39АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав7 сар 28. 11:08“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ7 сар 28. 11:03Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа7 сар 28. 10:56Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ7 сар 28. 10:51Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ7 сар 28. 9:53Мэдэгдэл7 сар 28. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 28. 9:36Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.