Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна


7-р сарын 30
9 цаг 46 минут

      Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой зарим шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. 
Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 57 хувьтай байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ зун нийт 111 км шинэ зам барьж, 31 км замын засвар, арчлалтыг хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө газар шорооны ажлыг дуусгахыг холбогдох байгууллагуудад даалгасан. Өвөлжилтийн бэлтгэлийн хамгийн том хэсэг агаар орчны бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэгт чиглэж байдаг. Өнгөрсөн жил хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ жил 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн мидлингээр хийсэн сайжруулсан түлшийг бэлдэж байна. Улаанбаатар хотод дулаан хангамж, эрчим хүчний нөхцөл байдал тулгамддаг. Энэ өвөл хязгаарлалт хийхгүйн тулд Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байна.  
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй учир боловсролын салбарт бэлтгэл ажлаа хангаж байна. Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг дуусгана. Есдүгээр сарын нэгэн болчхоод байхад будгийн үнэр гараагүй байх зэргээр сурагчдын эрүүл мэндэд хортой нөхцөл үүсэх гээд байдаг. Тийм учраас засварын ажлыг эрт дуусгаж, бэлтгэл ажлыг хангуулна. Энэ хичээлийн шинэ жилээр бид хотхоны бага сургуулийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Нягтаршил ихтэй боловч сургуульгүй хотхонуудад хотхоны бага сургуулиудыг байгуулснаар хүүхдээ зөөдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасах юм. Түүнчлэн сурагчид гэртэйгээ ойрхон сургуульд явснаар түгжрэлд олон цаг ядрахгүй, хичээлдээ илүү анхаарах боломжтой. Мөн сурагчдын автобусны тоог нэмж буй. 
Харин эрүүл мэндийн салбарт нийт 23 засвар, шинэчлэлийн ажлыг хийж, зургаан барилга, байгууламж барьж байна. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, ЭХЭМҮТ ачааллаа дийлэхээ больдог. Тиймээс тус төвийн ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгож хөгжүүлнэ” гэлээ. 
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болох гэж байгаатай холбоотойгоор зочдын ачаалал нэмэгдэх тул наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт хийж тэгш, сондгойгоор зорчих талаар мэдээллээ. 

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Сэлбэ дэд төв"-д хэрэгжиж буй "Сэлбэ" орон сууцжуулах төслийн талаар хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал дараах үүргийг өглөө. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ дэд төвийг орчин үеийн ухаалаг хотын төлөвлөлтөд суурилсан Улаанбаатар хотын чухал хэсэг болгохыг үүрэг болголоо. Ухаалаг хот нь дулаан, цахилгаан, хог хаягдлын тоолуур ухаалаг системд нэвтэрсэн, хотын үйлчилгээ, иргэдийн аюулгүй байдал нь дижитал төлөвлөлтөд шилжсэн орчин үеийн хот байх юм. Энэхүү төслийг “Сэлбэ ухаалаг хот” гэдэг нэртэйгээр цаашид хөгжүүлэх, үр дүн гаргах чиглэл өгөв. Энэ хүрээнд “сэндбокс” орчныг бүрдүүлнэ. Энэ нь технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн турших бүсийг Сэлбэ ухаалаг хотод бий болгоно гэсэн үг юм. Тус бүсэд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг урьж байна. Мөн Сэлбэ ухаалаг хотод эдийн засгийн тусгай бүс байгуулна. Ингэснээр татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдлэх, бизнес эрхлэхэд таатай орчин бий болно. Хүний хэрэгцээг нэг дор шийдсэн шийдэл бүхий ухаалаг хотын стандартыг ийнхүү гаргаж ирснээр гэр хорооллын бүсийг энэ загвараар хөгжүүлэх эхлэл болно” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна16 минут 29 секундын өмнөНамрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ26 минут 58 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь33 минут 35 секундын өмнөБ.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна37 минут 34 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 20 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов7 сар 29. 15:15“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ7 сар 29. 15:11Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ7 сар 29. 14:51Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө7 сар 29. 14:48Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна7 сар 29. 14:45Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг7 сар 29. 13:5808.15-наас 09.12 хүртэл нийслэлд дугаарын хязгаарлалт тогтооно7 сар 29. 13:53Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө7 сар 29. 12:54УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө7 сар 29. 12:48Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ7 сар 29. 12:42Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа7 сар 29. 9:31Наймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна7 сар 29. 9:24Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна7 сар 29. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 29. 8:51Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна7 сар 28. 18:51Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ7 сар 28. 18:47ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ7 сар 28. 18:39Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна7 сар 28. 18:36Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв7 сар 28. 18:31Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ7 сар 28. 12:542.7 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 12:46Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа7 сар 28. 12:39АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав7 сар 28. 11:08“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ7 сар 28. 11:03Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа7 сар 28. 10:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.