“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ


7-р сарын 30
11 цаг 08 минут

      Прокурорын байгууллагаас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”, “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэрэг”-ийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх,гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Энд дарж холбоотой мэдээллийг үзнэ үү.

Дээрх арга хэмжээний хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 62 хэрэг бүртгэгдэж, нийт 478 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 55 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хувьд, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 27, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 19, Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг 2, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 7 байна.

Мөн хугацаанд шүүхээс 65 хүнд холбогдох 24 хэргийг хянаж хэлэлцээд, 19 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 хүнд  2 жилийн хугацаагаар хорих ял,  44 хүнд торгох ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт учирсан хохирлыг 2-5 дахин  нэмэгдүүлж гаргуулах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, эд зүйл,  ашигласан зэвсэг, техник хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог онцлогтой.

Шүүхээс 63.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 179 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4 тээврийн хэрэгслийн үнэ болох 62.7 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 3 хүнд нийт 120 ширхэг мод тарих, 6 хүнд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүхээс шийдвэрлэсэн зарим хэргийг тоймлон хүргэвэл,

Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутагт хууль бусаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан Д.Б нарын  нэр бүхий 6 хүнийг  "Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан" гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авч;

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутгаас гэрийн тавилга хийх зорилгоор зөвшөөрлийн баримт бичигт заасан мод бэлтгэх арга, технологийг зөрчиж, 1.125 м3 хуурай хушин банз мод бэлтгэж, байгаль экологид 2,6 сая төгрөгийн хохирол  учруулсан Б.Ө-г "Хууль бусаар мод бэлтгэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж,  20 ширхэг мод тарьж, гэмт хэргийн хор уршгийг арилгах  арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч;

Ховд аймгийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан Аргаль хонины түүхий эдийг худалдан авч хадгалсан  Ө.Т-г  “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан 44.4 сая төгрөгийн хохирлыг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 39.5 сая төгрөгийг  гаргуулж улсын орлого болгож;

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутгаас Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны Хар сүүлтийн түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн”  гэмт хэрэг үйдсэн гэмт буруутайд тооцож, торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол болох 13,3 сая төгрөгийг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 14,4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгож тус тус шийдвэрлэсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ18 минут 34 секундын өмнөУлсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв26 минут 35 секундын өмнө“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ30 минут 11 секундын өмнөХаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ37 минут 15 секундын өмнөНийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна39 минут 54 секундын өмнөМонгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна1 цаг 31 минутын өмнөНамрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ1 цаг 41 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 48 минутын өмнөБ.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна1 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов7 сар 29. 15:15“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ7 сар 29. 15:11Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ7 сар 29. 14:51Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө7 сар 29. 14:48Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна7 сар 29. 14:45Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг7 сар 29. 13:5808.15-наас 09.12 хүртэл нийслэлд дугаарын хязгаарлалт тогтооно7 сар 29. 13:53Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө7 сар 29. 12:54УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө7 сар 29. 12:48Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ7 сар 29. 12:42Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа7 сар 29. 9:31Наймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна7 сар 29. 9:24Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна7 сар 29. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 29. 8:51Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна7 сар 28. 18:51Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ7 сар 28. 18:47ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ7 сар 28. 18:39Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна7 сар 28. 18:36Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв7 сар 28. 18:31Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ7 сар 28. 12:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.