Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ


7-р сарын 30
11 цаг 19 минут

      Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүчин төгөлдөр хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгдсэн эсэх талаарх мэдээллийг нэгтгэн, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /monitoring.parliament.mn/-гийн “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системд төвлөрүүлэх ажлыг 2026 оны 06 дугаар сард зохион байгуулсан байна. 

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар болон төрийн бусад байгууллага хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг мэдээллийн нэгдсэн санд байршуулж, холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр заасан байдаг. Энэ  хүрээнд “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагуудаас үнэлгээний тайлан, мэдээллийг авч нэгтгэжээ.

Тус дэд систем нь хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, хуулийн хэрэгжилттэй холбоотой судалгааны тайлан, үр дагаврын үнэлгээний явц болон хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний нэгдсэн мэдээллийг ангилан эрэмбэлж, нэгтгэн дүн мэдээ гаргадаг.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан legalinfo.mn-д бүртгэлтэй нийт 937 хуулиас нийгмийн тодорхой харилцааг зохицуулж байгаа, байнгын үйлчлэлтэй 346 хуулийг ялган системд бүртгэсэн байна. Эдгээрээс үнэлгээ хийх хугацаа болоогүй 42 хууль, үнэлгээ хийх хугацаа нь болсон 304 хууль байгаа аж.

Үнэлгээ хийх хугацаа нь болсон 304 хуулиас 170 хуульд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн бол өнөөдрийн байдлаар 30 хуульд үнэлгээ хийж байгаа юм. Харин 104 хуульд үнэлгээ хийгээгүй байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 51.3-т “хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно” гэж заасан байдаг ч үнэлгээ хийх шаардлагатай хуулиудын 34.2 хувд нь үнэлгээ хийгдээгүй байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагад хуулийн хэрэгжилтийн үнэлгээг цаг тухайд нь гүйцэтгэн, дүнг тухай бүр ирүүлэх чиглэлийг Улсын Их Хурлаас хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ийнхүү хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний мэдээллийг monitoring.parliament.mn нэгдсэн санд төвлөрүүлснээр өмнө нь үнэлгээ хийгдсэн хуулиудыг тодорхойлох, үнэлгээний ажлыг давхардуулахгүй төлөвлөх, цаашид үнэлгээ хийх шаардлагатай хуулийг эрэмбэлэх, мөн хуульд заасан хугацаанд үнэлгээ хийгдэж буй эсэхэд тогтмол хяналт тавих нөхцөл бүрдэж байгаа юм.

Хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг нэг системд төвлөрүүлснээр Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод болон олон нийт хууль тогтоомжийн хэрэгжилт, үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах боломж бүрдэхээс гадна хууль тогтоомжийг боловсронгуй болгох шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн нэгдсэн сан болох ач холбогдолтой.

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 3 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.