Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын шуурхай хурлыг зохион байгууллаа.
Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж буй асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүх шатанд эрчимжүүлж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өглөө.
Үүнд:
-Аймаг, орон нутагт нэн шаардлагатай худалдан авалтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах;
-Мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
-Орон нутагт тулгамдаж буй дулааны станц, инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх;
-Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой үүрэг, арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг үүрэг болгов.
Орон нутгуудад олон жил шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлууд олон байгаа нь уялдаа холбоо муутай, хөгжлийг сааруулж байгааг Шадар сайд тодотгож, салбар байгууллагууд бодлого, зохицуулалт уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаж, аймаг орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай худалдан авалтыг орон нутаг өөрийн эрх хэмжээнд шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал болохыг онцоллоо. Төсөвт хэт төвлөрсөн хандлага нь хөгжлийн бодлогыг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэв.
Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвлөрлөөс орон нутаг руу шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдлаа.
Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, иргэдийн аюулгүй байдал, эрчим хүч, дулаан хангамж, мал аж ахуйн салбарын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлээр бүх шатны байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллахыг онцгойлон үүрэг болгож байна.
Facebook
Twitter
Youtube


Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ
Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч, ажиллахыг үүрэг болгосон Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна

Сэтгэгдэл бичих