Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ


7-р сарын 30
14 цаг 48 минут

     Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов.

Элчин сайд Айбек Молдогазиев БНКирУ нь Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэхэд өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо. Тэрбээр, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдүүлж байгааг тэмдэглээд, техникийн зохицуулалт, хорио цээрийн шаардлагыг уялдуулах чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхээ илэрхийлэв. Киргиз Улс нь Төв Азийн логистикийн зангилаа орны хувьд бүс нутгийн тээвэр, логистикийн шинэ коридоруудыг хөгжүүлэх, хил дамнасан холболтыг нэмэгдүүлэхэд Монгол Улстай нягт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.  

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг танилцуулж, Монгол, Киргиз Улс нь далайд гарцгүй хөгжиж буй, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хөтөлбөрийн гишүүн орнуудын хувьд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжтойг онцоллоо. Ингэхдээ "Транзит Монгол" бодлогыг CAREC хөтөлбөртэй уялдуулан худалдаа, тээвэр, логистикийн саадыг бууруулж, агаар, авто болон төмөр замын тээврийн харилцан холболтыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой буйгаа онцоллоо. 

Мөн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ34 минут 8 секундын өмнөБүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ40 минут 9 секундын өмнөГ.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ43 минут 56 секундын өмнөНӨАТ-ын II улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ1 цаг 16 минутын өмнөИх, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ1 цаг 57 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа2 цаг 2 минутын өмнө"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ2 цаг 7 минутын өмнөМонгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ4 цаг 9 минутын өмнөУлсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв4 цаг 17 минутын өмнө“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ4 цаг 21 минутын өмнөХаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ4 цаг 28 минутын өмнөНийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна4 цаг 31 минутын өмнөМонгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна5 цаг 21 минутын өмнөНамрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ5 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 38 минутын өмнөБ.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна5 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 цаг 24 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов7 сар 29. 15:15“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ7 сар 29. 15:11Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ7 сар 29. 14:51Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө7 сар 29. 14:48Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна7 сар 29. 14:45Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг7 сар 29. 13:5808.15-наас 09.12 хүртэл нийслэлд дугаарын хязгаарлалт тогтооно7 сар 29. 13:53Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө7 сар 29. 12:54УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө7 сар 29. 12:48Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ7 сар 29. 12:42Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа7 сар 29. 9:31Наймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна7 сар 29. 9:24Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна7 сар 29. 9:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.