31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно.
Долоодугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16…21 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр 28-32 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
Наймдугаар сарын 01-нээс 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Наймдугаар сарын 1, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих