Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хуралдаан боллоо.
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Тус төсөл ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана.
Төслийг “Сэлбэ ухаалаг хот” төлөвлөлтөд нийцүүлэн дахин загварчлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “сэндбокс” орчныг бий болгох бэлтгэл ажилдаа орохыг холбогдох албаныханд үүрэг болгов. “Сэлбэ ухаалаг хот"-ыг технологи, эдийн засгийн тусгай бүс болгох асуудлыг ирэх наймдугаар сарын 6-нд НИТХ-аар хэлэлцэнэ. Мөн тус төслийн орон сууцны метр квадратын үнийг хэрхэн бууруулах асуудлаар санхүүгийн олон төрөлт бүтээгдэхүүн санал болгохыг холбогдох албаныханд даалгав.

Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Сэтгэгдэл бичих