Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ


7-р сарын 31
15 цаг 12 минут

      Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныхан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд гэр сууцаа дулаалж, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтын төхөөрөмж суурилуулж, сайн жишиг болж буй айл өрхүүдээр орлоо.

Гэр сууцаа дулаалж, хийн халаалтад шилжсэн иргэдийн зүгээс орчны бохирдол мэдэгдэхүйц буурч, хуурайшилт багассан, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багассан, илүү цэвэр, таатай орчин бүрдэж байгааг онцлон илэрхийлж байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байна. Тодруулбал Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 өрх хийн халаалтыг хэрэглээндээ нэвтрүүлээд байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар “Хийн халаалтын системд гал алдах, тэсэрч дэлбэрэх эрсдэлгүй, Систем бүр хий алдагдлыг илрүүлэх мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нийслэлийн хяналтын төвөөс 24 цагийн турш тасралтгүй хяналт тавин ажиллаж байна” гэв.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэж байсан 27 уурын зуухыг хий, цахилгаан, агаарын дулааны эх үүсвэрт шилжүүлээд байгаа юм. 2027-2028 онд энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Мөн “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ” гэв.

Төслийн хүрээнд айл өрхүүдэд БНХАУ-ын Haier болон Hisense үйлдвэрийн хийн зуухыг суурилуулж байгаа бөгөөд Монгол инженерүүдийн шийдлээр сайжруулсан эдгээр төхөөрөмж нь олон улсын NFPA стандартын шаардлагыг хангасан, хий алдагдлаас хамгаалах олон шатлалт хамгаалалтын системтэй, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм. Нийслэлийн хэмжээнд хийн түлш борлуулах 25 цэг тогтмол ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 53 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 59 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цаг 7 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.