Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа


7-р сарын 31
15 цаг 16 минут

     Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр (2026.07.31) Камбожийн Хаант Улсын Хааны академийн ерөнхийлөгч Сок Төүч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нам, эвслийн төлөөллийг хангасан, анхны 126 гишүүнтэй Монгол Улсын парламентын талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай танилцууллаа. Монгол Улс ирэх 8 дугаар сард Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулж буйг дуулгав.

Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал нь НҮБ-аас зарласан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-тэй уялдан зохион байгуулагдах тул бэлчээрийн тогтвортой менежмент, дасан зохицох арга хэлбэр, дэлхийн хэмжээнд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхаарлын төвд хүргэхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийллээ.

Монгол Улс газрыг нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, уур амьсгалд өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” олон нийтэд түшиглэсэн хөдөөгийн хөгжлийн санаачилга, “Хүнсний хувьсгал” хөдөө аж ахуй, хөрс хамгааллын санаачилгыг дэвшүүлж, ган, цөлжилтийн эсрэг эдийн засгаа сайжруулах, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд бодлогоо тодорхойлон ажиллаж байгааг Байнгын хорооны дарга М.Мандхай хэлэв.

Түүнчлэн бэлчээрээс хамааралтай нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээр хамгааллын арга механизмыг өөрийн улсын онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд анхаарч, бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсад айлчилж, хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийн боломж, байгаль орчны онцлогтой танилцахын зэрэгцээ монгол түмний найрсаг харилцаа, өвөрмөц соёл, уламжлалтай танилцсандаа баяртай байгаагаа Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгч Сок Төүч илэрхийллээ. Тэрбээр Камбожийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлдэг бөгөөд хүн амын ихээхэн хэсэг энэ салбарт ажилладаг болохыг дурдсан.

Энэ хүрээнд Монгол, Камбож улсууд тогтвортой хөдөө аж ахуй, ургамлын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга технологи, эрдэм шинжилгээ, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Иймд дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах боломж, харилцан туршлага солилцох боломж олгон, цаг зав гарган хүлээн авсан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхайд талархал илэрхийлэв.

Талууд уулзалтаар Монгол Улс, Камбожийн Хаант Улсын хөдөө аж ахуйн салбар, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малын үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсөлд Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол, Камбож улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын орчныг бэхжүүлэх, хоёр улсын туршлага, сайн туршлагыг харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлыг хөндөж, санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Камбожийн Хааны Академийн Олон нийттэй харилцах, зочлох үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сеюн Сэм болон албаны бусад хүмүүс оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв7 цаг 51 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ7 цаг 56 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 4 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.