Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна


7-р сарын 31
15 цаг 27 минут

      Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар хийн түлшинд бүрэн шилжсэн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуульд ажиллалаа.

Тус сургууль нь 1,500 сурагчийн хүчин чадалтай бөгөөд өмнө нь нүүрсээр ажилладаг уурын зуухаар сургуулийн халаалтыг шийдвэрлэдэг байсан. Харин 2026–2027 оны халаалтын улирлаас тус сургуулийн уурын зуухыг LPG хийн түлшинд бүрэн шилжүүллээ. 

117 дугаар сургуульд суурилуулсан хийн бойлер нь Япон улсын “Rinnai” үйлдвэрийн өндөр үр ашигтай, хийн түлшний зарцуулалт багатай, бүрэн автомат ажиллагаатай систем юм. Тус бойлер нь үйлдвэрлэгчийн 10 жилийн баталгаат хугацаатай бөгөөд найдвартай ажиллагаа, эрчим хүчний хэмнэлтээрээ давуу талтай гэдгийг танилцуулав.

Түүнчлэн тус сургуулийн уурын зуухыг LPG хийн түлшинд шилжүүлснээр 1,800 айлын яндангаас ялгарахтай тэнцэх хэмжээний хорт утаа, агаар бохирдуулагч бодисын ялгарлыг бууруулах боломж бүрдэж, хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр болох юм.

Өмнө нь сурагчид сургуулийн автобусны буудлаас болон ойр орчмын хорооллоос сургууль руу нэвтрэхдээ нүүрс буулгах талбай, үнсний сав бүхий хэсгээр дамжин явдаг байсан бөгөөд үнс, тортогт бохирдон сургуулийн орчинд тоосжилт, бохирдол  үүсэх нөхцөл бүрддэг байв. Мөн нүүрсний үнс, тоосжилтын улмаас сургуулийн эргэн тойрон дахь айл өрхүүд орчны бохирдолд өртөж гадна сургуулийн анги танхимын цонхыг нээж агаар сэлгэхэд хүндрэлтэй байжээ.  Харин хийн түлшинд шилжсэнээр үнс, тортог үүсэхгүй болж, сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл  сайжирч, сурагчид болон багш, ажилтнууд  цэвэр, аюулгүй орчинд суралцах, ажиллах боломж бүрдэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна57 минут 10 секундын өмнөНийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ1 цаг 5 минутын өмнөБайнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа1 цаг 9 минутын өмнөДулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ1 цаг 13 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна1 цаг 17 минутын өмнө“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо3 цаг 17 минутын өмнөХүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа3 цаг 23 минутын өмнөБүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо3 цаг 28 минутын өмнөХөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна6 цаг 29 минутын өмнөТүрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг6 цаг 42 минутын өмнөНийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана6 цаг 49 минутын өмнө“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана6 цаг 59 минутын өмнөХөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ7 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 цаг 18 минутын өмнөБага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ7 сар 30. 14:54Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ7 сар 30. 14:48Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ7 сар 30. 14:44НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ7 сар 30. 14:13Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ7 сар 30. 13:31Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа7 сар 30. 13:27"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ7 сар 30. 13:22Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ7 сар 30. 11:19Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв7 сар 30. 11:11“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ7 сар 30. 11:08Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ7 сар 30. 11:01Нийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна7 сар 30. 10:58Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна7 сар 30. 10:07Намрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөв гарчээ7 сар 30. 9:57УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 30. 9:50Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна7 сар 30. 9:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.