КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа


7-р сарын 31
18 цаг 26 минут

      Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзан, хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр  Монгол Улс, БНСУ-ын харилцаа 2021 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээс хойш хөгжлийн хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж, КОЙКА нь нийслэлийн тогтвортой хөгжил, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэлээ. КОЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хот байгуулалт, хүнсний хангамж, хөдөө аж ахуй, хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, ногоон хөгжил зэрэг нийслэлийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байгааг онцлов.

2026-2031 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод тогтвортой дөрвөн улирлын хүлэмж байгуулах  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд найман га талбайд байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн турш тогтвортой үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн КОЙКА-гийн санхүүжилтээр 2021-2025 онд хэрэгжсэн “Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл амжилттай хэрэгжиж,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байгуулсан Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг цаашид нийслэлийн хэмжээнд малчид, фермерүүд, хоршоодын чадавхыг бэхжүүлэх тогтвортой сургалтын төв болгон хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн 2024-2028 онд 10 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотод хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн бүс байгуулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  хүүхдийн аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх, сургуулийн орчмын замын хөдөлгөөний зохион байгуулалт, дэд бүтцийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нийслэлийн бусад сургуульд үе шаттайгаар нэвтрүүлэх боломжтойг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд КОЙКА болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт Улаанбаатар хотын хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд  иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодит үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 54 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 59 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цаг 7 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.