О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна


7-р сарын 31
20 цаг 41 минут

       Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг олон нийтэд мэдэгдэлгүйгээр буулгасан нь ард иргэдийн гайхшралыг төрүүллээ. Үүний өмнөхөн “Шадар сайд асан Да.Ганболд 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Шинэ дэвшилтэт холбоо, МҮДН-д өгсөн байр, газрыг өмчилдөг. Тэрбээр энэ байрыг нурааж, тауэр барих гэж байна. Тиймээс С.Зориг агсны хөшөөг буулгаж, МоАХ-ны байранд байрлуулахаар болжээ” гэх мэдээлэл зарим хэвлэлд саяхан гарсан. С.Зориг агсны хөшөөг суурин дээрээс нь буулгасан гэрэл зураг сошиалд түгэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдээлэл өглөө. Тэрбээр “Сонгуулиар С.Зоригийн үхэл, С.Зоригийн хөшөө хоёроор МАН улс төр хийж байсан. Гэтэл одоо хөшөөг нь Х.Баттулгын хувьчилж авсан МоАХ гэх байгууллагын үүдэнд тавьж, алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна” гэв. Энэ тухай зарим эх сурвалжаас тодруулахад, “Ц.Амгаланбаатарыг хорих хуулийн хугацаа дууссан. Тиймээс наадмын өмнөхөн сулласан” гэлээ. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт оноосон хорих ялыг Улсын Дээд шүүх 2017 оны наймдугаар сард 20 жил болгон өөрчилж байв. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 2021 онд батлан даалтад гаргасан. Тэр үед албаны зарим эх сурвалж энэ талаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан” гэж тайлбарласан удаатай. Гэвч нэмэлт мөрдөн байцаалтын талаарх мэдээлэл одоо болтол тодорхойгүй байгаа. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах Б.Баатар нар УИХ-ын 2024 оны сонгуулиар С.Зориг агсны хамтран амьдрагч байсан Б.Булган болон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Ц.Элбэгдорж тэргүүтэй эсрэг талынхныхаа эсрэг ашиглах медиа зэвсэг болгож, арилжааны телевизүүдээр цуврал нэвтрүүлэг гаргаж байв.

Ж.Болд 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 цаг 5 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.