“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо


8-р сарын 2
17 цаг 17 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурлыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа.

Хөвсгөл нуурын төрийн тахилгыг угтан анх удаа зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, эрдэм шинжилгээний хурал нь төрийн тахилгат Хөвсгөл нуурыг хамгаалах, экосистемийг тэнцвэрийг хадгалах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, нуурын эргэн тойрны бүс нутгийн хөгжлийн шийдлийг тодорхойлох, зөвлөмж гарган төрийн бодлогод тусгуулах зорилготойг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, Хөвсгөл нуурын усны чанарыг хамгаалах, эрэг дагуух хог хаягдлыг бууруулах, судалгаа хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй хамгааллын бодлого хэрэгжүүлэх чиглэлд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг онцоллоо.

Цаашид нуур тойрсон сумдын хөгжлийн ерөнхий болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, нуурын хамгаалалттай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж, санаачилга гарган ажиллана гэдгийг тодотгов.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Төрийн тахилгын учир холбогдлыг хөгжлийн бодлогод чиглүүлэх арга зам”, “Хөвсгөл далайн тахилга ба монголчуудын ус, байгаль шүтэх уламжлал”, “Хөвсгөл нуурын бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломж ба эдийн засгийн хөгжил”, “Хөвсгөл нуурын гидрологийн болон бохирдлын судалгаа, түүнд үндэслэсэн хамгааллын бодлого”, “Хөвсгөл нуур орчмын бүс нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц, шийдэл”, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бодлого, менежмент, гарц шийдэл”, “Хөвсгөл нуурыг хамгаалахад орон нутгийн оролцоо, гарц шийдэл” зэрэг нийт 13 илтгэл хэлэлцү

Хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Усны газар, Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа, Хөвсгөл аймгийн холбогдох төрийн байгууллагууд, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, нутгийн иргэд, байгаль хамгаалагчид оролцов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа56 минут 36 секундын өмнө“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо1 цаг 5 минутын өмнөҮерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ8 сар 1. 18:21Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна8 сар 1. 15:17О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна7 сар 31. 20:41КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа7 сар 31. 18:26С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ7 сар 31. 18:22Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна7 сар 31. 15:27Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ7 сар 31. 15:19Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа7 сар 31. 15:16Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ7 сар 31. 15:12Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна7 сар 31. 15:07“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо7 сар 31. 13:08Хүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа7 сар 31. 13:01Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо7 сар 31. 12:56Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна7 сар 31. 9:56Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг7 сар 31. 9:42Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана7 сар 31. 9:35“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана7 сар 31. 9:25Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ7 сар 31. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 31. 9:06Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ7 сар 30. 14:54Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ7 сар 30. 14:48Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ7 сар 30. 14:44НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ7 сар 30. 14:13Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ7 сар 30. 13:31Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа7 сар 30. 13:27"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ7 сар 30. 13:22Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ7 сар 30. 11:19Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв7 сар 30. 11:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.