Бензин шатахуун доголдож, иргэд шатахуун түгээх станцын гадна дугаарлаж, хонож өнжиж байна. Тэгвэл АҮЭБ-ын сайд Г.Дамдинням "Өнөөдөр шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна.
Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг.
Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байна.
БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой юм.
Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна.
Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн" гэв.
Facebook
Twitter
Youtube


ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

Сэтгэгдэл бичих