Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ


8-р сарын 3
9 цаг 57 минут

     ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 2 /DW/. АНУ-ын виз мэдүүлж буй Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистан зэрэг дэлхийн 50 улсын иргэдэд хамаарах 20 мянга хүртэлх ам.долларын байнгын визийн барьцааны хөтөлбөр 8 дугаар сарын 3 буюу даваа гаргаас хэрэгжиж эхэлнэ. Энэ тухай АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдээллээ.   

Энэ журам нь бизнесийн ба аялал жуулчлалын  B-1, B-2 ангиллын визэнд хамаарах бөгөөд тухайн тохиолдол бүрт барьцааны хэмжээг консулын ажилтан тодорхойлно. Дээрх мэдэгдэлд "Консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл цагаачлалын бус виз мэдүүлэгчээс виз олгох нөхцөл болгон 20 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулахыг шаардаж болно" гэжээ.

Хэрвээ визтэй иргэн тогтоосон хугацаанд АНУ-аас гарч явсан, эсвэл АНУ-д нэвтрэхийг түүнд татгалзсан тохиолдолд барьцааг тухайн иргэнд буцаан олгоно. Дээрх 50 улсын жагсаалтад Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистанаас гадна Алжир, Ангол, Бангладеш, Камбож, Төв Африкийн БНУ, Монгол, Балба, Никарагуа, Тунис, Уганда, Венесуэл, Зимбабве болон Африк, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн бусад орнууд орсон байна. Харин ОХУ жагсаалтад ороогүй ажээ.

Төрийн департаментын тайлбарт дурдсанаар, дээрх улсуудын иргэд визийн журмыг хамгийн олон удаа зөрчсөн байна.  

Өмнө нь хэрэгжсэн визийн барьцааны туршилтын хөтөлбөрийн хүрээнд консулын ажилтнууд 5-15 мянга хүртэлх ам.долларын барьцааг виз мэдүүлэгчдээс шаардаж байсан бол шинэ журмын дагуу 5 мянган ам.долларын барьцааг халж, барьцааны дээд хэмжээг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, 2024 оны санхүүгийн жилд дээрх жагсаалтад багтсан улсуудын иргэд АНУ-д байх хугацаагаа хэтрүүлсэн 45.5 мянган тохиолдол бүртгэгджээ. Харин визийн барьцааны туршилтын хөтөлбөр хэрэгжсэн 10 сарын хугацаанд ердөө 50 тохиолдол гарсан байна. Үүний сацуу дээрх улсуудын иргэдэд олгосон Америкийн визийн тоо 83 хувиар буурчээ.

Визний барьцааны хөтөлбөр нь барьцаа байршуулсан визтэй иргэд визний нөхцөлийг мөрдөхөд үр дүнтэй арга хэрэгсэл болсныг Төрийн департамент онцолсон байна. 

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа2 цаг 10 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо2 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа2 цаг 25 минутын өмнөЯ.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө2 цаг 30 минутын өмнөМАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ2 цаг 33 минутын өмнөН.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна4 цаг 32 минутын өмнөН.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ4 цаг 38 минутын өмнөГэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна4 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа5 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 цаг 18 минутын өмнөОлон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа9 сар 16. 23:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа9 сар 16. 19:57Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө9 сар 16. 15:16Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг зөвлөв9 сар 16. 14:17“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно9 сар 16. 14:142027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ9 сар 16. 14:08ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ9 сар 16. 13:59Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ9 сар 16. 13:56Могойг могойгоор...9 сар 16. 12:31Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ9 сар 16. 12:10ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө9 сар 16. 12:07Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9 сар 16. 10:51Сүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна9 сар 16. 10:46УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа9 сар 16. 10:41Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа9 сар 16. 10:28Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ9 сар 16. 10:21Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө9 сар 16. 10:09Х.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ9 сар 16. 10:02Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв9 сар 16. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан9 сар 16. 8:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.