ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа


8-р сарын 3
11 цаг 24 минут

       Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлого, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн эхний шатанд дараах таван байршилд олон түвшний уулзвар, гүүрийн байгууламжийг барина. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар;
  • Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар;
  • Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар;
  • Наадамчдын замын явган хүний гүүр;
  • Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр.

Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний гол хүндрэл нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаатай холбоотой бөгөөд замын хөдөлгөөний саатлын дийлэнх нь уулзваруудад үүсдэг байна. Энэ нь зөвхөн жолооч нарын цаг хугацааг алдагдуулахаас гадна шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн алдагдлыг нэмэгдүүлдэг. Иймээс олон түвшний уулзвар байгуулах нь замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулах инженерийн үр ашигтай шийдэл юм.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, шатахуун болон тээврийн зардал буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрахаас гадна нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, ашиглалтын үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 57 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ9 цаг 2 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цаг 10 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.