Сүхбаатар төмөр замын боомтоор шатахууны импорт хэвийн үргэлжилж байна. 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 2,220 тонн, 8 дугаар сарын 2-ны өдөр 64 вагон буюу 2,940 тонн Аи-92 автобензин тус тус Монгол Улсад орж ирлээ. Ингэснээр хоёр өдрийн хугацаанд нийт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин импортоор нийлүүлэгдсэн. Энэ нь манай улсын ердийн хэрэглээний ойролцоогоор 2-5 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ юм.Импортлогдон ирсэн шатахууныг Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөнүүдэд тээвэрлэн хүргэж, агуулахад буулгах, улмаар Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад тасралтгүй түгээх ажлыг зохион байгуулж байна.
Мөн ОХУ-аас 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ачигдсан 28 вагон буюу 1,680 тонн Аи-92 автобензин Сүхбаатар боомтоор ойрын хугацаанд орж ирэхээр хүлээгдэж байна.
Сүхбаатар төмөр замын боомтоор орж ирж буй шатахууныг буух өртөөнүүдэд шуурхай хүргэх, буулгах, шатахуун түгээх станцуудад ачин нийлүүлэх ажлыг Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, нийлүүлэлтийн хэвийн байдлыг хангах чиглэлээр бүх боломжит арга хэмжээг авч ажиллаж байна.
2026.08.03
Facebook
Twitter
Youtube


ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

Сэтгэгдэл бичих