Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна


8-р сарын 3
12 цаг 56 минут

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүрэгт боллоо. Долоодугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 73.5 хувьтай байна.

Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт хийнэ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр: Улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор /1,3,5, 7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан байна.

Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна

Үерийн хамгаалалтын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн засвар, цэвэрлэгээ 55 хувь, ус тогтдог 16 байршилд борооны ус зайлуулах шугам татах ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Туул-1 коллектор, Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сангийн ажил Туул-1 коллекторын газар чөлөөлөлт 93 хувь, Сэлбэ голын усан сангийн газар чөлөөлөлт 39 нэгж талбараас 10-ыг шийдвэрлэсэн, үлдсэн хэсгийг эрчимжүүлж байна. Мөн Нийслэл, дүүргүүдийн Шуурхай штабууд үер, ус тогтдог эрсдэлтэй газруудад техник хэрэгслээ урьдчилан байршуулж, 700 гаруй хүн, 160 гаруй техник, 51 мотопомпоор аливаа нөхцөл байдалд шуурхай ажиллахад бэлэн байдлыг хангасан.

Ус тогтдог 16 байршлын борооны ус зайлуулах шугамын угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлд дулаан хангамжийн чиглэлээр 17 байршилд 18.7 км дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил 62.5 хувь, цахилгаан хангамжийн чиглэлээр 30.9 км цахилгаан шугамын шинэчлэл 52 хувь, урсгал засвар 97.1 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Орон сууцны хорооллын ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд 19 байршилд 15 км шугам сольж байна. Ус хангамж, ариутгах татуургын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орж, зүгшрүүлэлт болон цэвэр, бохир усны шугамын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн засвар, цэвэрлэгээ 55 хувь, ус тогтдог 16 байршлын борооны ус зайлуулах шугамын угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.

  1. “Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах ажлуудыг онцгой анхаарч, НИТХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах,
  2. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал зохион байгуулах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг сайтар хийх, орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг зохион байгуулах,
  3. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, засвар шинэчлэлийн ажлуудыг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн дуусгах,
  4. Орчны эрсдэлтэй холбоотой E-Mongolia болон Засгийн газрын 11-11 төвд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах,
  5. Сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй хангах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, түлш борлуулах цэгүүдийг байгуулах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна1 цаг 2 минутын өмнөШатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна1 цаг 23 минутын өмнөОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирж буй шатахууны мэдээлэл2 цаг 14 минутын өмнөОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа2 цаг 34 минутын өмнөАмерикийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ4 цаг 1 минутын өмнөҮерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна4 цаг 6 минутын өмнөӨнөөдөр шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна4 цаг 11 минутын өмнөСтандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно4 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан4 цаг 55 минутын өмнөДэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо8 сар 2. 20:16Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа8 сар 2. 17:25“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо8 сар 2. 17:17Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ8 сар 1. 18:21Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна8 сар 1. 15:17О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна7 сар 31. 20:41КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа7 сар 31. 18:26С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ7 сар 31. 18:22Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна7 сар 31. 15:27Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ7 сар 31. 15:19Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа7 сар 31. 15:16Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ7 сар 31. 15:12Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна7 сар 31. 15:07“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо7 сар 31. 13:08Хүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа7 сар 31. 13:01Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо7 сар 31. 12:56Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна7 сар 31. 9:56Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг7 сар 31. 9:42Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана7 сар 31. 9:35“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана7 сар 31. 9:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.