COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна


8-р сарын 4
12 цаг 30 минут

      “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Нийслэлийн зүгээс хурлыг зохион байгуулахтай холбоотой барилга байгууламж, бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж буй. COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Наймдугаар сарын 5-10-ны хооронд НҮБ-д төслийн талбайгаа хүлээлгэн өгөх юм. Хурлын үеэр буюу наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Хотуудын дарга нарын чуулга уулзалт” зохион байгуулагдана. Тус хуралд дэлхийн томоохон хотууд болон хөгжиж байгаа хотуудын төлөөлөл хүрэлцэн ирнэ” гэв.

COP17 хурлын 12 түр байгууламжийн угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй “GL Events Live” компани, туслан гүйцэтгэгчээр “НБИК” болон ” LIRI групп” компани ажиллаж, гадна барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Монгол Улс энэхүү бага хуралд "Газар-Ус-Мод" томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар боловсруулж, 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулснаар

  • Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэх юм.
  • Бага хурлын хүрээнд хоёр болон олон талт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, үндэсний болон орон нутгийн санаачилгуудыг дэмжиж, төсөл хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой.
  • Байгаль орчны асуудлууд болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж үзэж буй.
  • Талуудын бага хуралд оролцогч гадаадын төлөөлөгчид Монголд байх бүхий л зардлаа өөрсдөө хариуцдаг бөгөөд хурлыг бизнесийн аялал жуулчлалын хэлбэрт тооцож, Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийг дэмжих юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо5 минут 24 секундын өмнөCOP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна57 минут 57 секундын өмнөТ.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг прокурорт шилжүүллээ1 цаг 1 минутын өмнөБэлчээрийн ургамлын гаралт нийт нутгийн 55 хувьд сайн байна2 цаг 44 минутын өмнөУИХ-ын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулж, гишүүдийн асуултыг Ерөнхий сайдад хүргүүлж, цахим хуудаст байршуулжээ2 цаг 49 минутын өмнөНаймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь2 цаг 56 минутын өмнөӨнөөдөр автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой4 цаг 6 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан4 цаг 26 минутын өмнөНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ХУД-ийн 12,13, 14-р хорооны үер, усны эрсдэлтэй цэгүүдэд ажиллалаа8 сар 3. 21:05Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудал хэлэлцсэн байна8 сар 3. 15:44Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгож, нэг удаагийн худалдан авалтыг 50 мянган төгрөгөөр хязгаарлана8 сар 3. 15:38Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна8 сар 3. 12:56Шатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна8 сар 3. 12:35ОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирж буй шатахууны мэдээлэл8 сар 3. 11:44ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа8 сар 3. 11:24Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ8 сар 3. 9:57Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна8 сар 3. 9:52Өнөөдөр шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна8 сар 3. 9:47Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно8 сар 3. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 3. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 3. 9:03Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо8 сар 2. 20:16Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа8 сар 2. 17:25“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо8 сар 2. 17:17Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ8 сар 1. 18:21Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна8 сар 1. 15:17О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна7 сар 31. 20:41КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа7 сар 31. 18:26С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ7 сар 31. 18:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.