Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд 2009 онд Иж бүрэн түншлэл, 2015 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ.
Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр нийслэлд боловсролын салбарт дараах төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал,
- Монгол, Энэтхэгийн Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй "Энэтхэг–Монголын Найрамдлын" ерөнхий боловсролын сургууль,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэргэд байгуулагдаж буй Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийн төслүүд хэрэгжиж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Энэтхэг Улс Монгол Улс, Улаанбаатар хоттой олон салбарт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, нийслэлд хэрэгжиж буй сургууль болон, технологийн төвийг хурдан хугацаанд ашиглалтад оруулахад нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам хоорондын ажил хэрэгч, найрсаг харилцаа улам бэхжиж, Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг нийслэл хотын түвшинд дэмжин хөгжүүлэхэд харилцан нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Сэтгэгдэл бичих