Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай


8-р сарын 4
19 цаг 15 минут

       Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлтэй байна. Энэ удаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бага насны хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөх, хохирох тохиолдол хэр байна вэ? Энэ төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байна вэ?

Та бүхнийг Амрыг эрье. Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 187 бүртгэгдсэн. Үүнээс бага насны /14-с доош/ хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 48 нэгжээр буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг нь онцгой анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, өсвөр үеийнхэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх, ерөнхий боловсролын сургууль, зуслан, хүүхэд олноор зорчдог орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан зөвлөмжийн дагуу бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор энэ төрлийн хэргийг дагнан шалгах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулж байна.

Уг гэмт эрэг гарахад нөлөөлж буй гол шалтгаан, нөхцөлүүд юу байна вэ?

Судалгаагаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэхэд дараах нийтлэг шалтгаан, нөхцөлүүд нөлөөлж байна. Үүнд:

  • Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаа байдал;
  • Гэр бүлийн үл ойлголцол, тогтворгүй орчны нөлөө;
  • Хүүхдийн эрх, аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй байх;
  • Цахим орчны хяналтгүй хэрэглээ, танихгүй хүмүүстэй харилцах;
  • Хүүхэд, өсвөр үеийнхний өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар дутмаг зэрэг байна.

Уг гэмт хэргийг үйлдэгчид хүүхдийн итгэлийг ашиглан хуурч мэхлэх, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, ойрын хүрээлэл, төрөл садны харилцааг далимдуулах байдлаар гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэлээдгүй байна. Иймд гэр бүл, сургууль, олон нийтийн хамтын оролцоог бэхжүүлэх, хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг иргэдэд таниулах сурталчлах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх нь чухал ач холбогдолтой.

Энэ төрлийн гэмт хэргийн хуулийн зүйлчлэл, хариуцлагын талаар мэдээлэл өгнө үү.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Тухайлбал: Насанд хүрээгүй хүний эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэргийн шинж, нөхцөл байдлаас хамааран арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулдаг.

Эцэг, эх, асран хамгаалагчдад хандан ямар зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх вэ?

Хүүхдийн аюулгүй байдал нь юуны өмнө гэр бүлийн орчин, эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, хараа хяналтаас ихээхэн шалтгаалдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан тогтмол ярилцаж, биеийн халдашгүй байдал, өөрийгөө хамгаалах арга барилын талаар ойлголт, мэдлэг олгох, хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг бусдад илгээхгүй байхыг зөвлөх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр олон нийтийн газар болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй байх, хаана, хэнтэй, ямар орчинд цагийг өнгөрүүлж байгааг тогтмол анхаарах, хяналт тавих шаардлагатай.

Мөн хүүхдийн зан байдал, сэтгэл зүйд гэнэтийн өөрчлөлт илрэх, эсвэл хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд асуудлыг үл хайхралгүйгээр цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын холбогдох мэргэжлийн байгууллагуудад нэн даруй мэдэгдэж, тусламж үйлчилгээ авах нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм шүү гэж хэлмээр байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 10 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 15 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 цаг 23 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.