Нийслэлийн Засаг даргын зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай захирамжийн дагуу Төр, хувийн түншлэлийн хүрээнд “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хэлэлцээ хийхэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 228 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам”-ын 5 дугаар заалтын дагуу хамтран ажиллах хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг санал ирүүлэхийг урьж байна.
- Зөвлөхийн гүйцэтгэх ажлын хүрээ:
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 228 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 6 дугаар заалтын дагуу түншлэлийн төслийн хүрээнд ажил гүйцэтгэнэ.
- Нийлүүлэх бүтээгдэхүүн:
Түншлэлийн гэрээг хуульд заасан нөхцөлийн дагуу боловсруулах (монгол, англи хэл дээр);
Түншлэлийн гэрээтэй хамааралтай бусад дагалдах гэрээг фидикийн гэрээний стандартад нийцүүлэн боловсруулах (монгол, англи хэл дээр);
Гэрээний төсөлтэй холбоотойгоор хувийн хэвшлийн түншлэгчээс ирүүлсэн саналыг хянах, шаардлагатай тохиолдолд түншлэгчтэй хийх хэлэлцээрт орох (монгол, англи хэл дээр);
- Зөвлөхийн ур чадвар (сонгох шалгуур үзүүлэлтүүд):
Ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага
Хүний нөөцийн талаарх мэдээлэл
Үнийн санал
- Материал хүлээн авах:
Сонирхсон этгээд мэдүүлгээ (ажлын туршлага, хүний нөөцийн талаарх танилцуулга, үйлчилгээний үнийн санал) 2026 оны 8 дугаар сарын 11–ний өдрийн 17 цаг хүртэл “Улаанбаатар түншлэл төв” ХХК-д ирүүлнэ үү.
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж 2, Соёлын төв өргөө Б корпус, 302 тоот
- Холбоо барих утас: 7011-0071
- Цахим хаяг: ppp@ulaanbaatar.mn
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Сэтгэгдэл бичих