“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?


8-р сарын 6
12 цаг 32 минут

      Монголын уламжлалт хөгжим, хөөмийг дэлхийн рок урсгалтай хослуулсан The HU хамтлагийг өнөөдөр танихгүй хүн ховор. Гэвч дэлхийн томоохон тайзнаа Монголын нэрийг дуурсгасан энэ хамтлагийн амжилтын ард олон жилийн судалгаа, нарийн төлөвлөлт, олон хүний нэгдсэн хөдөлмөр бий. Тайзан дээр эгшиглэх морин хуур, товшуур, цуур хөгжмийн өвөрмөц өнгө аяс, Хүннүгийн үеийн бэлгэдлийг шингээсэн  уран бүтээлийн өнгө төрхийг тодорхойлсон продюсер Б.Дашдондогийн үзэл санаа зэрэг нь The HU-г бусад рок хамтлагаас ялгаруулдаг гол онцлог юм. Энэхүү нийтлэлээр дэлхийн хөгжмийн тавцанд Монголын өв соёлыг шинэ өнгөөр таниулж буй The HU хамтлагийн тайзны ар дахь  ертөнцийг онцлон хүргэж байна.

Продюсер Б.Дашдондог – "Хүннү рок" урсгалыг үндэслэгч

The HU хамтлагийг зөвхөн дөрвөн уран бүтээлчийн нэгдэл гэж ойлгох нь өрөөсгөл. Энэхүү хамтлагийн ард найман жилийн судалгаа, олон арван хүний уйгагүй хөдөлмөр, Монголын өв соёлыг дэлхийн хөгжмийн хэлээр илэрхийлэх зорилго бий.

Хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог "Хүннү рок" урсгалын үзэл баримтлал, хөгжмийн өнгө аяс, дүр төрхийг бий болгохын тулд судалгаагаа долоон жилийн өмнөөс эхлүүлжээ. Тэрээр хамтлагийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд бүтэн нэг жилийг зориулж, улмаар 2016 онд The HU хамтлагийг байгуулсан байна.

Уран бүтээлдээ бүхнээ зориулсан түүний тухай урлагийнхан "Эгэл даруухан хэр нь эгэлгүй их авьяасын уурхай" хэмээн үнэлдэг. Тэрээр нэгэн цагт амьдарч байсан орон байраа хүртэл зарж, өөрийн студийг байгуулсан нь Монголын хөгжмийн урлагийн төлөөх чин сэтгэлийн илэрхийлэл болсон юм.

Өнгө бүр өөрийн бэлгэдэлтэй

The HU хамтлагийн тайзнаа эгшиглэх хөгжмийн зэмсэг бүр зөвхөн аялгуу төдийгүй Монголын өв соёл, бэлгэдлийг өөртөө шингээсэн байдаг. Тайзны өнгө төрхийг бүрдүүлдэг морин хуур, товшуурын өнгө бүр өөр өөрийн утга санааг илэрхийлнэ. Тухайлбал, улаан морин хуур нь эр зориг, хүч чадлыг, хөх морин хуур нь мөнх хөх тэнгэр, оюун санааг, харин ногоон товшуур нь байгаль дэлхий, амьдралын эх ундаргыг бэлгэддэг. Эдгээр өвөрмөц хөгжмийн зэмсгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжим урлаач П.Байгальжав урласан юм. Тэрээр хөгжмийн урлалын салбарт 35 гаруй жил ажиллахдаа 400 гаруй морин хуур болон үндэсний олон төрлийн хөгжмийн зэмсгийг урлан бүтээжээ.The HU хамтлагийн хөгжмийн зэмсэг энгийн морин хуураас ялгаатай болсон нь продюсер Б.Дашдондогийн санаачилгатай холбоотой. Тэрээр хөгжим урлаач Байгальжавт өөрийн зурсан эх загварыг үзүүлж, илүү том биетэй, өтгөн өнгө дуугаралттай морин хуур бүтээх хүсэлт тавьсан байна. Ингээд П.Байгальжав уг загварыг улам боловсронгуй болгож, шавь нарынхаа хамтаар хоёр сарын турш ажиллан The HU хамтлагийн тайзны үндсэн хөгжмийн зэмсгийг урлажээ. The HU хамтлагийн морин хуурын хамгийн онцгой хийц нь морины толгой нь эзэн рүүгээ харсан байдлаараа уламжлалт морин хуураас ялгардаг. Энэхүү өвөрмөц загвар нь зөвхөн гоёлын шийдэл бус, хамтлагийн дүр төрх, уран бүтээлийг илэрхийлсэн бэлгэдэл хэмээн уран бүтээлчид үздэг.

Хамтлагийн бэлэг тэмдэг "The HU" хамтлагийн лого нь хамтлагийн өнгө төрхийг тодорхойлдог гол бэлгэдлийн нэг. Хамтлаг нийт хоёр албан ёсны логотой бөгөөд тэдгээрийг уран бичээч, зураач, шилэн урлагийн дизайнер Б.Хишигсүрэн бүтээжээ. Логог өнгөц харахад луугийн дүрс мэт боловч анхааралтай ажиглавал цоохор ирвэсийг дүрсэлсэн байдаг. Судлаачдын тайлбарласнаар Хүннүгийн үед цоохор ирвэсийг хүч чадал, сүр жавхлангийн бэлгэдэл хэмээн үзэж, сүлд тэмдэгтээ ашигладаг байжээ. Харин логонд дүрслэгдсэн ганц эвэрт ирвэс нь цорын ганц, дахин давтагдашгүй байх үзэл санааг илэрхийлдэг. Логоны эх хувийг уламжлалт уран бичлэгийн хэв маягаар бүтээсэн бол түүний 3D хувилбарыг дижитал артист Б.Тэлмэн гүйцэтгэжээ. Ийнхүү The HU хамтлагийн логонд Монголын түүхэн бэлгэдэл, орчин үеийн дүрслэлийн шийдлийг хослуулсан нь хамтлагийн үндэсний хэв шинжийг илэрхийлэх нэгэн онцлог болсон юмThe HU хамтлаг 2020 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртсэн анхны хамтлаг болсон юм.Мөн ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч” өргөмжлөлийг хүртэж, Монголын өв соёл, түүхэн уламжлалыг дэлхий дахинд сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.The HU хамтлагийн нэр АНУ-ын Вашингтон хотод шоколад, хүнсний бүтээгдэхүүн, ресторан зэрэг олон салбарт хүртэл түгж, дэлхийн өнцөг булан бүрд тэдний уран бүтээлээс урам авч, Монгол ёс заншлыг сонирхон хүндэтгэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Энэ бүхэн нь тэдний хөгжим зөвхөн сонсогчдын сэтгэлд хүрээд зогсохгүй, Монголын соёлын үнэ цэнийг дэлхийн тавцанд таниулж чадсаны тод илрэл юм.

Т.Халиунаа

Эх сурвалж: polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.