Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор "Туул усан цогцолбор" төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж буй. Төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулалтын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрч, судалгаа, тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчилж байна. Төслийн хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг иж бүрэн судалж, усны ашиглалтын нөөцийг баталгаажуулах, Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох инженерийн шийдлийг тодорхойлж байгаа юм.
“Туул усан цогцолбор” нь 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт нь 685.15 метр, 35.8 метр өндөр, усан сан нь 19.84 метр гүнтэй байхаар төлөвлөгдсөн. Төслийн нийт ус хурах талбай 5,569 км² байна.
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох, Туул голын экологийн урсцыг бүрдүүлэх, урсац тасрахаас сэргийлэх, Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах, томоохон усан толио, нуур үүсгэснээр ус ууршиж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.
Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
Хууль зүйн зөвлөх үйлчилгээний урилга

Сэтгэгдэл бичих