Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ


8-р сарын 6
18 цаг 00 минут

         Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа.

Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хүрээнд Өмнөговь аймагт байгаль орчин, уул уурхайн 358 зөрчил илрүүлж, 200 гаруйг нь арилгуулаад байна. 

Тус аймгийн хувьд: 

-Даланзадгадын ДЦС ТӨХК өмнөх жил хэрэгцээнийхээ нүүрс бэлтгэх, 2024-2025 онд үүссэн 1.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөө шийдвэрлүүлэх, 

-Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилга барих, 

-Өвс тэжээл, махны нөөц бүрдүүлэх 

-Цогтцэций-Даланзадгад чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, 

-Цагаанхад суурьшлын бүсийг тосгоны статустай болгох, 

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг Засаг дарга Н.Энхбат танилцууллаа. 

Өмнөговь аймагт шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ялангуяа дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа 1.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Шадар сайд илэрхийллээ. 

Дундговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн тэжээлийг татан авах, өвлийн улиралд ашиглах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Тус аймгийн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан бөгөөд цас, шуурганы үед зам нээх зориулалтын техникээр бүх сумыг бүрэн хангажээ. Энэ онд гарсан шүлхий өвчний голомтуудын хүрээнд тус аймагт тогтоосон 10 сумын 15 голомтоос одоогоор нэг суманд хязгаарлалт үргэлжилж байна.

Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй 38 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 717 зөрчил илрүүлснээс 125-ыг газар дээр нь арилгуулжээ. Илрүүлсэн зөрчилд 11.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 224 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоон, холбогдох албан шаардлага, зөвлөмжүүдийг хүргүүлсэн талаар Засаг дарга С.Мөнхчулуун танилцууллаа.

Цаашид: 

-Аймгийн төвийн 19 км автозамын засварын ажил 

-Аймгийн төвийн Дулааны станцыг барьж дуусгах

-Сайнцагаан сумын Дулааны станцын 2 дугаар хэлхээг барих

-8 сумын Эрүүл мэндийн төвд тоноглогдсон автомашин

-Говь-Угтаал сумын сургуулийн дотуур байр, Өлзийт, Дэрэн сумын спорт заалны засвар, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрхангай сумын сургуулийн их засварын ажлуудыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаагаа уламжиллаа.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар орон нутагт ажиллах бүрдээ тулгамдсан асуудлыг газар дээр нь сонсоод өнгөрөх бус, долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо. Дундговь аймагт хөндөгдсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр, орон нутгийн хөгжлийг сааруулж буй гол шалтгаан нь санхүү, хөрөнгө оруулалтын эрх мэдлийн хязгаарлалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, худалдан авах ажиллагааны удаан байдал байгаа учраас хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг илүү хурдан, үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байна. 

Шадар сайд мөн гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа бөгөөд улсын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, илүү үр ашигтай удирдах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг тодотголоо. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв7 цаг 45 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ7 цаг 50 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал7 цаг 58 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.